Та бүхэндээ Монгол дахь Ротари хөдөлгөөний 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Монгол улсад анхны Ротари Клуб болох Улаанбаатар Ротари Клуб байгуулагдсанаар Ротарийн үзэл санааг улс орондоо түгээхийн зэрэгцээ нийгэмдээ тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, иргэдийн сайн сайхны төлөөх хүмүүнлэгийн үйлсийн эхлэл тавигдсан билээ.
Бид Ротарийн гишүүн болсноор Ротаригийн үнэт зүйлс, нөхөрлөлийг эрхэмлэж, “Өөрөөсөө давж бусдад үйлчлэх” үйлст нэгдсэн билээ. Та бүхэн хамтдаа бүтээсэн түүхэн амжилт, цаашид амьдралыг улам сайхан болгохын төлөөх урам зориг, эрч хүчээрээ бахархах эрхтэй.
Ротари бол үйлдлээрээ манлайлдаг хүмүүст үнэт зүйлс, үзэл бодлоороо нэгдэн нөхөрлөж, өөрсдийн боломж, нөөцөд тулгуурлан урт хугацаанд үргэлжлэх бодит өөрчлөлтийг хийх боломжийг олгодог
Та бүхэн энэхүү түүхэн цаг хугацаанд Ротарийн үйл хэрэгт чин сэтгэлээр нэгдэн оролцож буйгаа өөрийн гишүүд болон ард иргэддээ нотлон харууллаа. Тусламж дэмжлэг хамгийн их хэрэгтэй хэн нэгэнд эрч хүч бэлэглэхээр Ротари тусламжийн гараа сунгахад та бүхэн гишүүнчлэлтэй эсэхээс үл хамааран бидэнтэй нэгдээрэй.
Ротари гайхамшиг бүтээнэ хэмээх уриа бүхий энэхүү жилд Ротари нь бусдын сайн сайхны төлөө үйлчлэхийн зэрэгцээ өөрийн гишүүддээ ч анхаардаг байгууллага гэдгийг дэлхий нийтэд харуулцгаая.
30 жилийн ойн баярт тань дахин чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд, та бүхэн хамтдаа дэлхий дахинд сайн сайхан өөрчлөлтийг авчрах Ротарийн гайхамшгийг бүтээж чадна гэдэгт итгээрэй.
ХҮНДЭТГЭСЭН,
ОЛОН УЛСЫН РОТАРИЙН 2024-2025 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
СТЕФАНИ А. УРЧИК