Жуниоракт клубууд

Дэлгэрэнгүй мэдээлэл

ХОББИ СУРГУУЛЬ ДЭЭР МОНГОЛЫН АНХНЫ ЖУНИОРАКТ КЛУБ БҮРТГЭГДЭН БАЙГУУЛАГДЛАА.​​​​​​

Манай клубын гишүүд бусдын төлөө гэсэн сэтгэлтэйгээр  бусдад туслах, хамтдаа хөгжих, олон найз нөхөд танилтай болох зорилгоор  4-5 дугаар ангийн 20 гаруй сурагч эв санаагаар нэгдлээ.  Бидний ээж клуб нь Ротари олон улсын 3450 дүүргийн Ротари Улаанбаатар Пийс Авенью клуб юм.  Жуниоракт клубын Үүсгэн байгуулагч ерөнхийлөгчөөр 8-р ангийн сурагч Т.Мишээл ажиллаж байна.  

Бидний анхны төсөл нь Азийн сантай хамтран “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд Хүүхдийн ном орчуулгын сайн дурын арга хэмжээг Ротари, Интерактуудын төлөөллүүдийн оролцоотойгоор зохион байгуулж, өөрсдөө гар бие оролцон ажиллах юм.  

Цаашид бид сургууль дээрээ насны онцлогт хамаарсан төслүүдийг санаачлан ажиллахаас гадна бусад клубуудын төсөл арга хэмжээнд хамтран ажиллаж, авиваа үйл ажиллагааг зохион байгуулан, хариуцлагатайгаар, багаар тууштайгаар энэрэн хайрлах сэтгэлийг нэмэгдүүлэн өөрсдийн бүхий л  чадварыг хөгжүүлэн хамтран ажиллах болно.  

Ротари ээж клуб, сургуулийн Интеракт клубын ах эгч нараасаа олон зүйлийг суралцаж жуниоракт клубт цаашид хамтдаа хөгжих болно.