Анхны Ротари Клуб АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод байгуулагдав.
АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод 2 дахь Ротари Клуб байгуулагдав.
Ротарийн анхны дээд чуулган Чикаго хотод чуулав.
Ротарийн анхны Хандивын Санг байгуулав.
Чикаго Ротари Клубийн гишүүн Херберт Тейлорын санаачилсан Ротаричуудын “Ёс зүйн дөрвөн код” батлагдав.
АНУ-ын Сан Франциско хотод НҮБ-ын дүрмийн эх төслийг боловсруулах ажилд 49 Ротаричууд оролцов.
Анхны Интеракт Клуб АНУ-ын Флорида мужийн Мелбоурн хотод байгуулагдав.
Ротари Сан “Сургалт солилцооны групп”, “Хамтарсан тэтгэлэг” зэрэг хөтөлбөрүүдээ батлав.
Ротаричууд дэлхийн “End Polio” саа өвчтэй хүүхдүүдийг эмчлэн эдгээх хөтөлбөрөө эхлэв.
Ротарид эмэгтэйчүүд нэгдэж болох хуулийг боловсруулан батлуулав.
Анхны Ротари Клуб Монгол Улсад байгуулагдав.
Дэлхий нийтийн хурцадмал болоод үл ойлголцох байдлыг намжаах, энх тайван, олон улс судлалын Ротарийн төв байгуулагдав.
Анхны Ротаракт Клуб Монгол Улсад байгуулагдав.
“Билл Гейтс сан” саа өвчнийг таслан зогсооход туслахаар 100 сая ам.долларыг ОУ-ын Ротарид хандивлав.
Ротари дөрвөн гол тэргүүлэх чиглэл бүхий шинэ стратеги төлөвлөгөөг баталсан. -Нөлөөллийг нэмэгдүүлэх -Хамрах хүрээгээ тэлэх -Оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх -Дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх
Ротари дахь эмэгтэйчүүдийг оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй ажилласан. Ротари гишүүнийг жилд нэг удаа урамшуулах зорилгоор Силвиа Уитлокийн манлайллын шагнал хэмээх шинэ гишүүнчлэлийн шагналыг бий болгосон.
Олон талт байдал, тэгш байдал, оролцооны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар Удирдах зөвлөл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд зөвлөгөө өгөх олон талт, тэгш байдал, оролцоог хангах DEI хамтарсан Зөвлөх зөвлөлийг байгуулахыг зөвшөөрөв.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй шинэ стратегийн түншлэлийн харилцааг батлав.
Залуучуудын төлөөлөгчдийг орон нутаг, дүүрэг, бүс нутаг, олон улсын Ротари бага хуралд оролцоход нь дэмжлэг үзүүлж, оролцогчидтой уулзаж, тэдний төсөл, үйл ажиллагааны талаар танилцуулах, Ротаритай холбоо тогтооход дэмжлэг үзүүлэхийг Ротари болон Ротаракт удирдагчдад уриалсан.