Ротари Хөтөлбөрүүд

Дэлгэрэнгүй мэдээлэл

Ротарийн хөтөлбөрүүд дараагийн үеийн манлайлагчдыг бэлтгэх, дэлхий ертөнцийг байгаагаас нь илүү гэрэлтэй ггээтэй болгох, энх тайвныг бэхжүүлэхэд чиглэдэг. Түүнчлэн хөтөлбөрүүд маань зөвхөн Клубийн гишүүдэд зориулсан зүйл биш юм. Ротаригаар дамжуулан та нийгэмдээ хэрхэн хувь нэмрээ оруулж чадахаа эндээс үзээрэй.



РОТАРИЙН ЭНХ ТАЙВНЫ ТЭТГЭЛЭГ

Жил бүр Ротари дэлхийн өнцөг булан бүрээс 100 хүрэхгүй тооны мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж, Ротарийн энх тайвны төв дэх академик хөтөлбөрт бүрэн тэтгэлэгтэй хамруулдаг.


РОТАРИ КОММЮНИТИ КОРПУС

Ротарийн гишүүд болон тэднийг бус этгээд хүмүүс хамтран тодорхой нийгмийн бүлгүүдэд чиглэсэн төслөх хэрэгжүүлж, газар дээрх аврах зорилготой хөтөлбөр юм.


РОТАРИ ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨР (RYLA)

Энэ хөтөлбөр аливаа шинэ ур чадварт суралцаж, өөртөө итгэх итгэлийг цогцлоох хүсэлтэй залуу үеийнхний манлайлах чадварыг хөгжүүлэн, чадавхжуулах зорилготой.


ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Ротари жилд 7 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг ирээдүйн удирдагчид, филантропистуудыг академик боловсролын түвшин бүрд сургах тэтгэлэгт хөтөлбөрт зориулан зарцуулдаг.

РОТАРИ ЗАЛУУЧУУДЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрт оролцож буй залуу хүн нэг бүрийн тоогоор энх тайван, эе эвийг бэхжүүлэх бидний зорилго биелж байдаг. Оюутнууд гадаад хэл сурч, гадаад соёлтой танилцан, жинхэнэ утгаараа даян дэлхийн иргэн болдог.


ШИНЭ ҮЕИЙНХНИЙ ХҮМҮҮНЛЭГИЙН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

Энэхүү хөтөлбөр нь их сургуулийн оюутнууд болон 30 хүртэлх насны залуу мэргэжилтнүүдийг богино хугацаагаар хамруулдаг солилцооны хөтөлбөр юм. Оролцогчид өөрсдийн мэргэжлийн ур чадварыг хүмүүнлэгийн үйлсэд зориулах замаар өөрсдөө ч мөн хөгжих бололцоотой.


ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ

Ротари сан 100 жилийн турш аливаа санал санаачлагыг бодит биелэл болоход тусалж, олон төслийг хэрэгжүүлж ирлээ. Клубууд маань төрөл бүрийн хүмүүнлэгийн ажил, тэтгэлэгт хөтөлбөр, олон улсын солилцооны хөтөлбөртөө санхүүжилт авдаг юм.