Ротари Монголд

Ротари Монголд

Ротари - олон улсын байгууллага нь энх тайвныг бэхжүүлэх, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг урьдчилан сэргийлэх, эмчлэх, цэвэр усны хангамж, эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг сайжруулах, суурь боловсролыг дэмжих, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчин хамгаалах зэрэг үндсэн долоон чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Монголд анхны Ротари Клуб 1995 онд  “Улаанбаатар Ротари Клуб” нэртэйгээр байгуулагдаж эдүгээ 30-аас дээш насны гишүүдийн 23 Ротари клуб, 18-30 насны залуучуудын 14 Ротаракт клуб, 12 – 18 насны хүүхдүүдийн 23 Интеракт клуб, мөн 6-12 насны багачуудын Жуниоракт клубүүдээр хүрээгээ тэлж эгнээндээ 1,500 гаруй гишүүд, дэмжигчидтэй болж өргөжжээ. (www.rotarymongolia.mn

Монголын Ротари Хөдөлгөөн нь Олон Улсын Ротарийн 10С Зоны 3450 Дүүргийн 9, 10 Бүсүүдэд удирдлагын нэгжээр харъяалгаддаг бөгөөд 1 клуб хамгийн багадаа 20 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар зохион байгууллагдаг юм.

30 жилийн хугацаанд Монголын Ротаричууд 15 гаруй сая долларын өртөг бүхий 500 гаруй гаруй хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эх орныхоо нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчин, боловсролын салбарт хувь нэмрээ оруулсан байна. Үүнд:


Галерей