МОНГОЛЫН РОТАРИ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ НЬ 2017 ОНЫ 7-Р САРЫН 1 НД НЭЭГДЭЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛСЭН. 2018 ОНЫ 9-Р САРААС РОТАРИ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ НҮТББ БОЛОН 8 ДАХЬ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА.
Ротари Мэдээллийн Төвийг Монголдоо байгуулах санаачлагыг анх Монголын ууган клуб - Улаанбаатар Ротари Клубын анхдагч гишүүд болох Чулууны Ганболд (2002-2003, 2010-2011 оны Бүсийн Захирагч), Гэлэнхүүгийн Намсрай (2012-2013 оны Бүсийн Захирагч), Содномын Бэхбат (2006-2007 оны Бүсийн Захирагч), Эрдэмбилэгийн Оюунгэрэл (2014-2015 оны Бүсийн Захирагч), Цэндийн Ганзориг (2016-2017 оны Бүсийн Захирагч) нар гарган өөрсдийн хандив, хөрөнгөөр анхны тохижилтыг хийж байсан түүхтэй.
Олон улсын Ротарид албан ёсны бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Монгол улсын 23 Ротари клуб, 13 Ротаракт клуб, 21 Интеракт клуб, 1 Жуниоракт клубууд Хонг-Конг-д байршилтай Олон улсын Ротарийн 3450 Дүүрэгт харьяалагдан үндсэн дүрмийн дагуу 9 болон 10 гэсэн 2 Бүсэд хуваагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Ротарийн үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг орон бүрт Дүүргийн түвшинд Олон улсын Ротарид албан ёсны зөвшөөрөл, бүртгэлтэй Дүүргийн Ротари Мэдээллийн төв ажилладаг.
Ротари Мэдээллийн Төвд Монголд улсад үйл ажиллагаа явуулж буй нийт клубууд, гишүүд уулзалт семинар зохион байгуулах, гадаад орны Ротаричууд зочлох, төсөл хөтөлбөрийн нээлт хийх, сургалт явуулах, долоо хоног тутмын болон сар бүрийн клубын Ерөнхийлөгчдийн нэгдсэн хуралдаан зэрэг тогтмол уулзалтуудаа зохион байгуулж ойролцоогоор 500-700 гаруй гишүүд, дэмжигчид сар бүр Мэдээллийн Төвөөр үйлчлүүлж байна.
Эрхэм та дэлхийд нэр хүндтэй, бусдын төлөө цохилох зүрхтэй манлайлагчдын нэг болж эх орондоо сайн үйлсийг хэрэгжүүлж, даян дэлхийн ард түмэнтэй хүмүүнлэгийн үйлст нэгдэн ирээдүй хойч үедээ илүү сайн сайхан нийгмийг үлдээхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байвал Ротари хөдөлгөөнд нэгдээрэй.
WELCOME TO ROTARY INFORMATION CENTER MONGOLIA!
Бидэнтэй холбоо барих хаяг