Монголын Ротари клубууд Олон Улсын Ротарийн 10С Зоны 3450 Дүүргийн 9, 10 Бүсүүдийн харьяа байгуудаг бөгөөд 30-аас дээш насны гишүүдтэй нийт 23 Ротари клуб Ротарийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийн дагуу нийгмийн төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байна.
Монголын Ротари клубууд Олон Улсын Ротарийн 10С Зоны 3450 Дүүргийн 9, 10 Бүсүүдийн харьяа байгуудаг бөгөөд 30-аас дээш насны гишүүдтэй нийт 23 Ротари клуб Ротарийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийн дагуу нийгмийн төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байна.
Зуунмод Ротари Клуб нь 2003 оны 7-р сарын 18-ны өдөр байгуулагдсанаар Олон Улсын Ротари байгууллагын гишүүн Клуб болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Нийслэл Ротари Клуб нь 2002 онд Монголын 3 дахь Ротари Клуб болон үүсгэн байгуулагдаж, 2003 оны 07-р сарын 18-ны өдөр Олон Улсын Ротари байгууллагаас бүртгэлээ гардан авсан ууган Клубуудийн нэг юм.
Туул Ротари Клуб нь 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ротари хөдөлгөөний 99 жилийн ойн өдөр байгуулагдсан Монголын ууган Клубүүдийн нэг юм.
Cэлбэ Ротари Клуб нь анх 2007 онд 25 гишүүнтэйгээр Олон Улсын Ротари байгууллагад бүртгүүлсэн ба манай Клубийн гишүүд нь эрүүл мэндийн, боловсролын, хуулийн, бизнесийн салбарт тодорхой албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг юм.
Дэлхийн Ротари гэр бүлийн нэг хэсэг болох Монгол Улсын 8 дахь Ротари Клуб болох Олон Улсын Ротари 3450 дүүргийн Тамир Ротари Клуб нь 2009 оны 4-р сарын 27-нд Д.Анхбаяр, Б.Долгормаа, Х.Сэлэнгэ, О.Эрдэнэбулган, Ж.Эрдэнэцогт нарын санаачилгаар, Туул Ротари Клубийн дэмжлэгтэйгээр 21 гишүүнтэйгээр байгуулагдсан.
Их Өргөө Ротари Клуб нь Монголын Ротари гэр бүлд 2012 оны 6 сард нэгдсэн. Анх бид 2009 оноос “Лексус Ротари Клуб” нэртэй төрийн бус байгууллагын хэлбэрээр хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2012 оны нэг сараас Улаанбаатар Ротари Клубийн дэмжлэг туслалцаа, үнэтэй зөвлөгөөний дагуу бид Олон Улсын Ротарид элсэх бэлтгэлээ хангаж 6 сард Их Өргөө Ротари Клубийг бүртгүүлсэн.
Улаанбаатар Пийс Авенью Ротари Клуб нь тухайн үеийн нийгмийн идэвхтэн Ротаракт залуусын төлөөлөл болон 2013 оны 5 сарын 4-ны өдөр анхны албан ёсны хурлаа хийж, Улаанбаатар Ротари Клубийн дэмжлэгтэйгээр Монголын анхны Ротаракт залуусаас бүрдсэн Ротари Клуб болон байгуулагдсан юм.
12 жилийн өмнө буюу 2013 оны 5 сарын 2-ны өдөр Момму Централ фейсбүүк группын 15 залуу ээж хүмүүнлэгийн үйл ажиллагаанд гар бие оролцохоор хүсэл зорилгоо нэгтгэн дэлхийн 1 сая гаруй Ротари гишүүдийн эгнээнд нэгдэж Монгол Улсын 9 дах Ротари Клуб болох Нарлаг Улаанбаатар Ротари Клубийг үүсгэн байгуулсан билээ.
Номт Ротари Клуб нь Монголд үйл ажиллагаа явуулж буй Ротари Клубуудын нэг бөгөөд 2013 оны 9-р сарын 13-ны өдөр байгуулагдсан, одоогоор 22 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
2013 оны есдүгээр сард Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Бүрэнбат /CP/ анх Сэлэнгэ Ротари Клубийг үүсгэн байгуулах санаачилгыг гаргаж, 2013 онд төрийн бус байгууллагын түвшинд үйл ажиллагаагаа явуулж байгаад, 2015 оны 5 дугаар сард Олон Улсын Ротари байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, Монголын Ротари 20 жилийн ойгоор олон улсын батламжаа гардан авсан түүхтэй.
“Улаанбаатар Централ” Ротари Клуб нь 2016 онд 2011-2012 оны Бүсийн Захирагч асан Л.Баярсайхан үүсгэн байгуулсан.
Улаанбаатар Хангарьд Ротари Клубийн гишүүдийн дундаж наслалт 35-аас доош буюу залуу, эрч хүчтэй гишүүдтэй.
Баянзүрх Ротари Клуб нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар Ротари Клубийн охин Клуб болон байгуулагдаж 8 гишүүнтэй 8 жил үйл ажиллагаагаа явуулж байна.
Улаанбаатар Тэнгэр Ротари Клуб 2019 оны 3-р сарын 17нд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн.
Клубийн алсын хараа: "Бид олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар дэлхий дахинд нөлөөллийг бий болгох Ротаричуудын тэргүүлэгч шинэ үеийнхэн байхыг эрмэлздэг."
Гурван Сайхан Ротари Клуб, Олон Улсын Ротари 3450 Дүүргийн 10-р бүсэд харьяалагддаг Туул Ротари Клубийн охин Клуб болон байгуулагдсан.
Хүннү Ротари Клуб нь Улаанбаатар хотод 2023 оны 11-р сарын 11-ны өдөр ОУ-ын Ротари Ерөнхийлөгч R.Mclnally-аас албан ёсоор батламж гардан авч үүсгэн байгуулагдсан.
Мөрөн Хүрээ Ротари Клуб анх санаачлангдан байгуулагдах үеэсээ эхлэн хамтын ажиллагааг барьж байгуулах, өргөжүүлэх болон гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хөтөлбөр төсөл бичих, Клубээ бусдад танилцуулах арга хэмжээг идэвхитэй зохион байгуулсаар ирсэн бөгөөд түүнийхээ хүрээнд гадаадын Клубүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллаж эхлээд байгаа билээ.
New Bridge Ротари Клуб нь 2023 онд үүсгэн байгуулагдсан залуу Клубүүдийн нэг юм.
Хангай Ротари Клуб 2024 оны 06-р сарын 10-нд Олон Улсын Ротарийн 3450 Дүүрэгт албан ёсоор бүртгүүлэн 2024 оны 07-р сарын 06-нд Монголын Ротари 9, 10 дугаар Бүсийн Зүүсгэл солилцох арга хэмжээн дээр гэрчилгээгээ гардаж авсан.
Монголын анхны Ротари Дагуул Клуб боловсролыг дэмжих, тэр дундаа хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэхэд анхаарлаа чиглүүлж байна.