ИНТЕРАКТ КЛУБҮҮД
2012 оноос эхлэн Монголын Ротари хөдөлгөөнд Интеракт клубүүд үүсгэн байгуулагдсан. 12-18 насны хүүхдүүд бусдын төлөөх сайн үйлсийн төлөө “Өөрөөсөө давж бусдад үйлчлэх” урианы доор нэгдэж, төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үе тэнгийнхэн болон сургуулийнхаа хүүхдүүдтэй харилцан нөхөрлөх газар бол Интеракт Клубүүд юм.
Интеракт үүд нь:
- Өөрийн болон дэлхийн өнцөг булан бүрийн манлайлагчидтай холбогдох
- Сургууль, орон нутагтаа эерэг өөрчлөлт авчрахын тулд үйл ажиллагаа явуулах
- Шинэ соёлтой танилцаж, олон улсын ойлголцлыг дэмжих
- Манлайлагч болох
- Шинэ найз нөхөдтэй болж, хөгжилтэй цагийг өнгөрүүлэх
145 орны 14,911 Интеракт клубийн, 342,953 Интеракт гишүүд олон улсад байдгаас Монгол Улсад 23 Интеракт клуб үүсгэн байгуулагдаж сайн дурын үйл ажиллагаа хийж байна.
Монгол дахь Интеракт клубүүд:
- Хобби
- ЮНЖ
- Туул
- Шинэ Монгол
- Сэлбэ
- MNUMS Lycee
- Наран
- Монгол Билэг Оюу
- Шинэ монгол Харамафүжи
- Хүрээ Косен
- Шинэ Эрин
- УБ дахь Австрали сургууль
- Шинэ Эхлэл
- Нийслэл
- Дархан өргөн чөлөө
- Абсолют Элит
- Өргөө
- Оргил
- Зуунмод
- 115-р сургууль
- Томьёо
- 23-р сургууль
- УБ дахь Англи сургууль
Тэдгээрийн хэрэгжүүлсэн төслүүдээс дурдвал:
- “Цагаан сар” өдөрлөгөөр номын худалдаа, солилцох үйл ажиллагаа
- “Love is all we need” – багш нартаа сэтгэлийн үгсээ илгээх
- “Эх дэлхийн өдөр” – Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг цэвэрлэх
- “Бяцхан зүрх” – хандивын аян
- “Tsetsee Gun Rotaract Club”-ын алслагдмал сургуулиудад номын сан тохижуулах
- “Labdoo” төсөлд 500 ном хандивлах
- “Дээлтэй Монгол 2024” өдөрлөг – номын худалдаа
- “Өгөөмөр гар аян” – ахуйн хэрэглээ, хичээлийн хэрэглэл, хүнс, хувцас, мөнгө хандивлах
- “Олон нийтийн дэмжлэгийн төсөл” – 150 ном, 200 тоглоом, хувцас хандивлах
- “Kids Art Fest” – гар урлалын орлогоо амьтны асрамжийн төвд хандивлах
- “Далайд дусал нэмэр” – нэмнээ оёж, гар урлалын орлогоор малчдад туслах
- “Дэлхийн зэрлэг ан амьтдын өдөр” – ан амьтдыг хамгаалах талаарх сургалт
Холбоо барих: