Олон Улсын Ротарийн 3450 Дүүргийн 9, 10 Бүсүүдийн Захирагч нарын Мэндчилгээ

Олон Улсын Ротарийн 3450 Дүүргийн 9-р Бүсийн Захирагчийн Мэндчилгээ

Эрхэм хүндэт Ротари гэр бүлийн гишүүд — Ротаричууд, Ротарактууд, Интерактууд, бяцхан хөөрхөн Жуниорактуудаа,

Олон улсад Ротари хөдөлгөөн үүсэж хөгжсөний 120 жилийн ой, Монгол Улсад Ротари хөдөлгөөн үүссэний 30 жилийн түүхт ойн баярын халуун мэндийг та бүхэндээ хүргэе!

1995 онд 20 гаруй гишүүнтэй ганцхан клуб Улаанбаатар Ротари Клуб байгуулагдсанаар эхэлсэн манай хөдөлгөөн өдгөө, 2025 он гэхэд:

  • 22 Ротари Клуб
  • 1 дагуул Клуб
  • 14 Ротаракт Клуб
  • 23 Интеракт Клуб
  • 1 Жуниоракт Клуб

Dolgorsuren Borhüü

БОРХҮҮГИЙН ДОЛГОРСҮРЭН

1500 гаруй гишүүнтэй өргөн цар хүрээтэй Ротари гэр бүл болон өргөжсөн байна.

Энэ бол бид бүгдийн хамтын хүч, хичээл зүтгэлийн илэрхийлэл бөгөөд Ротари гишүүн нэг бүрийн хувь нэмрийн ач тус билээ.

Сүүлийн 30 жилийн хугацаанд бид эх орондоо сайн сайхныг түгээх олон арван төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Энэхүү амжилтын гол цөм нь та бүхний урам зориг, итгэл үнэмшил, хийж бүтээх чин эрмэлзэл байсныг онцлон тэмдэглэмээр байна.

“The Magic of Rotary” буюу “Ротари Гайхамшиг Бүтээнэ” уриан дор үргэлжилж буй 2024–2025 оны Ротари жилийн ид шидийг хамтдаа бүтээлцэж буй:

  • Клубийн Ерөнхийлөгчид
  • Бүсийн удирдлагын баг
  • Эрхэм гишүүд

мөн Өнгөрсөн 30 жилийн бахархалт түүхийг хамтдаа бичилцсэн үе үеийн Бүсийн Захирагч нар, Клубийн Ерөнхийлөгч нар, идэвхтэй гишүүд та бүхэндээ талархал дүүрэн баярын мэнд хүргэе!

Өнөөдрийн амжилт бол өчигдрийн чин сэтгэл зүтгэлийн үр дүн юм.

Маргаашийн гайхамшгийг хамтдаа бүтээцгээе.

РОТАРИ ГАЙХАМШИГ БҮТЭЭНЭ.

Борхүүгийн Долгорсүрэн
Олон Улсын Ротарийн 3450 Дүүргийн 9-р Бүсийн 2024-2025 оны Захирагч
Нарлаг Улаанбаатар Ротари Клубын 2021-2022 оны Ерөнхийлөгч

Олон Улсын Ротарийн 3450 Дүүргийн 10-р Бүсийн Захирагчийн Мэндчилгээ

“Service Above Self” буюу “Өөрөөсөө давж бусдад үйлчлэх” уриатайгаар хүмүүнлэгийн төлөөх эрхэм үйлсээрээ нэгдэж, нэгэн гэр бүл болсон Эрхэм Хүндэт Ротаричууд, Ротарактууд, Интерактууд, Жуниорактууддаа Монголд Ротари хөдөлгөөн үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Түүнчлэн энэ хугацаанд нийгэмд эерэг өөрчлөлтүүдийг авчирсан, олон хүнд тусалсан бүх төсөл, үйл ажиллагаанд оролцож, хамтран ажилласан хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.


Dolgorsuren Borhüü

БАТ-ОРГИЛЫН ЖАВХЛАН

30 жилийн хугацаанд Монголын Ротари Клубүүд улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан, нийт 500 гаруй төсөл хэрэгжүүлжээ. Эдгээр төслүүдийн нийт хөрөнгө оруулалт 59 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд Ротарийн үндсэн 7 чиглэлээр төвлөрч ажилласан байна:

  • Энх тайвныг бэхжүүлэх, зөрчлөөс сэргийлэх
  • Өвчлөлөөс сэргийлэх, эмчлэх
  • Ус, эрүүл ахуй, ариун цэвэр
  • Эх, хүүхдийн эрүүл мэнд
  • Суурь боловсрол, бичиг үсэгт тайлагдах
  • Иргэдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах
  • Байгаль орчин

Бид хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхдээ зөвхөн нэг хүнд бус, олон нийтэд хүртээмжтэй байлгахыг зорьдог.

Энэ зарчим нь тусламжийн хүрээг тэлж, нийгмийн томоохон асуудлуудыг шийдэхэд чиглэгддэг тул хамгийн үр дүнтэй, өргөн цар хүрээтэй өөрчлөлтүүдийг бий болгодог.

Өнөөдөр Монгол Улсад өрнөсөн нийгмийн нааштай өөрчлөлтүүд, хэрэгжүүлсэн бүх төсөл, хөтөлбөрүүд бодит үр нөлөөгөө үзүүлсээр байна.

Жишээлбэл: боловсролын хөтөлбөрүүд, эрүүл мэндийн үйлчилгээ, ус хангамжийн шийдлүүд зэрэг нь олон хүний амьдралд сайнаар нөлөөлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Ротари гэр бүл – нэг зорилгын дор нэгдэн, хүмүүнлэгийн үйлсээ улам бүр тэлж, илүү өргөн хүрээнд үр нөлөөтэйгээр дэлгэрүүлэхийг уриалж байна.

Бат-Оргилын Жавхлан
Олон улсын Ротарийн 3450 Дүүргийн 10-р бүсийн 2024–2025 оны Захирагч
Шинэ Гүүр Ротари Клубийн үүсгэн байгуулагч Ерөнхийлөгч