Дэлхий даяарх 1.2 сая чин сэтгэлээсээ зүтгэдэг Ротарианчууд таныг хүлээж байна. Бид хамтдаа өөрсдийн орчин тойронд болон дэлхийн хэмжээнд эерэг өөрчлөлт авчирдаг.

ГИШҮҮНЧЛЭЛ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ?
Ротаригийн клубт элсэх нь урилгын үндсэн дээр явагддаг. Бид таны сонирхол, үнэт зүйлд хамгийн сайн тохирох клубтэй холбож, гишүүн болох үйл явцыг хялбар болгож өгдөг.
1. ТА СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛНЭ
Таны тухай болон ямар төрлийн клуб сонирхож байгаагаа бидэнд мэдэгдээрэй. Бид таны бүс нутаг дахь клубүүдийг олж, таны сонирхлыг тэдэнд уламжилна.
2. РОТАРИ ТАНД ТОХИРОХ КЛУБИЙГ САНАЛ БОЛГОНО
Таны сонирхол, хүсэл зорилгод нийцүүлэн, орон нутгийн Ротаригийн удирдагчид танд тохирох клубийг санал болгоно.
3. ТУХАЙН КЛУБ ТАНТАЙ ХОЛБОГДОНО
Клубийн нэгэн гишүүн тантай утас эсвэл имэйлээр холбогдож, Ротарид элсэх сонирхлын тань талаар ярилцана. Та клубийн хурал, нийгмийн арга хэмжээ эсвэл сайн дурын төслүүдэд оролцож, илүү ойр танилцах боломжтой.
4. КЛУБ ТАНЫГ ГИШҮҮНЭЭР УРЬЖ БАЙНА
Таныг тухайн клубтэй танилцаж, бие биедээ тохирох эсэхээ тогтоосны дараа клуб таныг гишүүнээр албан ёсоор урьна. Зарим клуб шинэ гишүүдээ хүлээн авах тусгай ёслол зохион байгуулдаг.
5. ТА РОТАРИГИЙН ГИШҮҮН БОЛЛОО!
Одоо та шинэ клубийнхээ нэгэн бүрэн эрхт гишүүн боллоо. Хороо бүрдүүлж, үйлчилгээний төслүүд удирдаж, нийгмийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон боломж таныг хүлээж байна.