ЗУУНМОД Ротари Клуб
Зуунмод Ротари Клуб нь 2003 оны 7-р сарын 18-ны өдөр байгуулагдсанаар Олон Улсын Ротари байгууллагын гишүүн Клуб болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Зуунмод Ротари Клуб нь 2003 оны 7-р сарын 18-ны өдөр байгуулагдсанаар Олон Улсын Ротари байгууллагын гишүүн Клуб болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Зуунмод Ротари Клуб нь 2003 оны 7-р сарын 18-ны өдөр байгуулагдсанаар Олон Улсын Ротари байгууллагын гишүүн Клуб болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Зуунмод Ротари Клуб нь хөдөө орон нутагт байгуулагдсан анхны Ротари Клуб юм.
Монголд Ротари хөдөлгөөн үүссэн түүхэн 30 жилийн ой тохиож буй 2024-2025 оны Ротари жилд Зуунмод Ротари Клуб нь үндсэн 15 гишүүнтэй, Клубийнхаа дэргэд Ротари дэмжигчдийн Зуунмод Клуб РСС (2021), Зуунмод Интеракт Клуб (2023), мөн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд “Мөрөн Хүрээ Ротари Клубыг” (2023) үүсгэн байгуулсан.
Зуунмод Ротари гишүүд нийгмийн сайн сайхны төлөөх олон улсын сайн дурын байгууллагад нэгдсэнээр орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулан хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
2024-2025 оны Ротари жилд орон нутгийн алслагдсан багийн оршин суугчдад зориулан ундны усны худгийн, бага сургуулийн хичээлийн байранд ариун цэврийн байгууламжийг шинэчлэн сайжруулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.
Зуунмод Ротари Клуб үүсэн байгуулагдсан түүхэн 20 жилийн ойгоо 2023 оны 7-р сарын 1-ны өдөр Монголын Ротари гишүүд болон дэмжигч гишүүд, гэр бүл, найз нөхдийн хамт тэмдэглэн өнгөрүүлсэн. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Зуунмод Ротари гишүүд өвчнөөс сэргийлэх, эмчлэх, боловсролыг дэмжих, ус, эрүүл ахуй, ариун цэврийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах, бүс нутгийн хөгжил гэсэн чиглэлүүдээр нийт 320,300 ам.долларын өртөг бүхий 20 гаруй томоохон төслүүдийг орон нутагтаа болон хэрэгцээт газруудад амжилттай хэрэгжүүлжээ.
“Өөрөөсөө давж бусдад туслая” зорилго дор нэгдсэн хүмүүнлэгийн үйлстэн эрхэм Ротари гишүүн та бүхэндээ Ротари Хөдөлгөөн Монголд үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Байгуулагдсан огноо: 2003.07.18
Гишүүдийн тоо: 15
Ерөнхийлөгчид:
2003-2004 | Ш.Батцэцэг |
2004-2005 | Ч.Цогтсайхан |
2005-2006 | Д.Бэрцэцэг |
2006-2007 | Б.Рэгзэн |
2007-2008 | А.Чулуунцэцэг |
2008-2009 | Ч.Очирбат |
2009-2010 | Д.Намбар |
2010-2011 | Г.Мөнхзул |
2011-2012 | Т.Амгалан |
2012-2013 | Ч.Майцэцэг |
2013-2014 | Ө.Ваанчиг |
2014-2015 | Б.Батхишиг |
2015-2016 | Д.Бэрцэцэг |
2016-2017 | Б.Энхтуяа |
2017-2018 | Б.Мөнхболд |
2018-2019 | Ч.Очирбат |
2019-2020 | Б.Энхтуяа |
2020-2021 | Д.Мияажав |
2021-2022 | Д.Бадамцэцэг |
2022-2023 | С.Отгонбаяр |
2023-2024 | Д.Баярбат |
2024-2025 | С.Буянхишиг |
Үүсгэн байгуулсан Клубууд:
Хэрэгжүүлсэн төслүүд:
Чиглэл | Төслийн тоо | Нийт төсөв (USD) |
---|---|---|
Өвчнөөс сэргийлэх, эмчлэх | 4 | 44,300 |
Боловсролыг дэмжих | 4 | 68,000 |
Ус, эрүүл ахуй, ариун цэвэрийг хамгаалах | 5 | 116,000 |
Бүс нутгийн хөгжил | 2 | 22,000 |
Байгаль орчныг хамгаалах | 1 | 60,000 |
Клубийн нэрийн төсөл | 4 | 10,000 |
Нийт | 20 | 320,300 |
Клубийн онцлог: Хөдөө орон нутагт үүсгэн байгуулагдсан анхны Ротари Клуб
Клубийн хурал: Сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд
Холбоо барих: