СЭЛБЭ САРАН + БОГД /Satellite/ РОТАРИ КЛУБ

Cэлбэ Ротари Клуб нь анх 2007 онд 25 гишүүнтэйгээр Олон Улсын Ротари байгууллагад бүртгүүлсэн ба манай Клубийн гишүүд нь эрүүл мэндийн, боловсролын, хуулийн, бизнесийн салбарт тодорхой албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг юм.

СЭЛБЭ САРАН + БОГД /Satellite/ РОТАРИ КЛУБ

Cэлбэ Ротари Клуб нь анх 2007 онд 25 гишүүнтэйгээр Олон Улсын Ротари байгууллагад бүртгүүлсэн ба манай Клубийн гишүүд нь эрүүл мэндийн, боловсролын, хуулийн, бизнесийн салбарт тодорхой албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг юм.

Үнийн санал авах

Дэлгэрэнгүй тайлбар

СЭЛБЭ САРАН + БОГД /SATELLITE/ РОТАРИ КЛУБ

Сэлбэ Ротари Клуб нь анх 2007 онд 25 гишүүнтэйгээр Олон Улсын Ротари байгууллагад бүртгүүлсэн ба манай Клубийн гишүүд нь эрүүл мэндийн, боловсролын, хуулийн, бизнесийн салбарт тодорхой албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг юм. Бид Ротари гишүүдийнхээ нэгэн адил хүний төлөө, нийгмийн сайн сайхны төлөө олон сайхан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Манай Клуб анх Солонгосын 3730 дүүргийн Сокча хотын Сорок Ротари клубтэй эгч, дүү Клубийн харилцаа тогтоон “Хүүхэд асрах газар” гэр анги байгуулан иж бүрэн гэр ахуйн цахилгаан хэрэгслээр тохижуулах, амьдрах ухаан төв, цэцэрлэг, сургуулиудад номын сан тохижуулах, хүүхдийн тоглоом, хөгжим, бичгийн хэрэгсэл хандивлах, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн олон хүүхэдтэй амьдралын түвшин доогуур өрх толгойлсон орон гэргүй иргэдэд иж бүрэн дулаалга бүхий гэр өгөх зэрэг хүмүүнлэгийн ажлуудыг хийж, гараагаа эхэлсэн.


  • Байгуулагдсан огноо: 2007.05.04
  • Гишүүдийн тоо: 17

Ерөнхийлөгчид:

2006–2007 Н. Дашдорж 2016–2017 Ц. Алтанцэцэг
2007–2008 Х. Оюунчимэг 2017–2018 Т. Жанган
2008–2009 Ц. Дамчаа 2018–2019 Т. Уртнасан
2009–2010 Б. Сайнбаатар 2019–2020 Б. Түмэндэмбэрэл
2010–2011 Д. Баатарням 2020–2021 О. Батгэрэл
2011–2012 Ц. Хэрлэнчимэг 2021–2022 Я. Чулуундарь
2012–2013 Ц. Солонго 2022–2023 Г. Энхтуяа
2013–2014 Д. Дэлэгсүрэн 2023–2024 Г. Энхтуяа
2014–2015 Б. Эрдэнэбулаг 2024–2025 Ч. Болдбаатар
2015–2016 Ч. Болдбаатар    

Үүсгэн байгуулсан Клубүүд:

  • Сэлбэ Саран НҮТББ – 2024.11.15
  • Сэлбэ Саран Богд дагуул Ротари Клуб – 2024.11.05
  • Сэлбэ Ротаракт Клуб
  • Абсолют Элит Интеракт Клуб

Глобал Грант төслүүдийн тойм:

Чиглэл Төслийн тоо Нийт төсөв (USD)
Өвчнөөс сэргийлэх, эмчлэх 2 38,500
Боловсролыг дэмжих 1 53,000
Энхтайвныг бэхжүүлэх 1 2,000
Эх, хүүхдийн эрүүл мэнд 5 2,000
Ус, ариун цэвэр, эрүүл ахуй 3 30,000
Байгаль орчныг хамгаалах 2 3,500
Бүс нутгийн хөгжил 1 68,150
Нийт 15 360,500

Ротари Санд өгсөн хандив: 11,856 ам.доллар


Хэрэгжүүлсэн төслүүдээс:

  • 2009–2010: Солонгосын Пухан Централ Ротари Клубтэй хамтран харааны бэрхшээлтэй 5 хүнд хагалгаа хийлгэсэн.
  • 2009–2013: АНУ-ын клубтэй хамтран “Safety Box” төслийг 9 аймагт хэрэгжүүлж, хог хаягдлын сав хандивласан.
  • 2011–2012: “Water Project” төслөөр БЗД-ийн Гацуурт тосгонд 2 худаг гаргасан.
  • 2016: “Бага насны хүүхдийн номын төсөл” – сургалт, ном хэвлэл, хандив.
  • 2016–2019: Японтой хамтарсан сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан багш нарын чадавхижуулалтын төсөл.
  • 2018–2019: Хөрсний бохирдол цэвэрлэх төсөл.
  • 2019–2022: GG2119832 – уушигны өвчлөлийн эрт илрүүлгийн төхөөрөмж нийлүүлсэн.
  • 2020–2023: GG2124721 – ковидын үеийн аппарат, төхөөрөмж хандивласан.

Клубийн онцлог: Салбар бүрийн мэргэжлийн, эвсэг, сэтгэлээрээ ажилладаг баг. Монголд дагуул клуб байгуулсан анхны клуб.

Клубийн хурал: 7 хоног бүрийн Лхагва гариг

Холбоо барих:

Галерей