ТАМИР Ротари Клуб

Дэлхийн Ротари гэр бүлийн нэг хэсэг болох Монгол Улсын 8 дахь Ротари Клуб болох Олон Улсын Ротари 3450 дүүргийн Тамир Ротари Клуб нь 2009 оны 4-р сарын 27-нд Д.Анхбаяр, Б.Долгормаа, Х.Сэлэнгэ, О.Эрдэнэбулган, Ж.Эрдэнэцогт нарын санаачилгаар, Туул Ротари Клубийн дэмжлэгтэйгээр 21 гишүүнтэйгээр байгуулагдсан.

Үнийн санал авах

Дэлгэрэнгүй тайлбар

ТАМИР Ротари Клуб

Дэлхийн Ротари гэр бүлийн нэг хэсэг болох Монгол Улсын 8 дахь Ротари Клуб болох Олон Улсын Ротари 3450 дүүргийн Тамир Ротари Клуб нь 2009 оны 4-р сарын 27-нд Д.Анхбаяр, Б.Долгормаа, Х.Сэлэнгэ, О.Эрдэнэбулган, Ж.Эрдэнэцогт нарын санаачилгаар, Туул Ротари Клубийн дэмжлэгтэйгээр 21 гишүүнтэйгээр байгуулагдсан.

16 жил нь нийгмийн амьдралд богино хугацаа мэт боловч нэг хүн, нэг Клубийн хувьд “Өөрөөсөө давж бусдад туслах” үйлсэд ихээхэн ач холбогдолтой хугацаа юм. Энэ хугацаанд бид Олон Улсын Ротари байгууллагын үндсэн чиглэлийн хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байгаа.

Бидэнтэй хамтран ажилладаг Олон улсын Ротари Клубүүд, Төрийн болон Төрийн бус байгууллагууд, сайхан сэтгэлт найз нөхөд, мөн биднийг үргэлж ойлгож дэмждэг гэр бүлийнхэндээ талархаж явдаг. Бид эх дэлхий, хүн төрөлхтний сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч тууштай ажиллах болно.

  • Байгуулагдсан огноо: 2009.04.27
  • Гишүүдийн тоо: 15

Ерөнхийлөгч & гишүүд:

2009–2010 О. Эрдэнэбулган 2018–2019 Д. Долгормаа
2010–2011 Н. Оюундэлгэр 2019–2020 Д. Анхбаяр
2011–2012 Г. Ганбат 2020–2021 Ж. Энхзул
2012–2013 Ж. Эрдэнэцогт 2021–2022 С. Баасанхүү
2014–2015 Д. Батсайхан 2022–2023 Б. Байгалмаа
2015–2016 Д. Анхбаяр 2023–2024 Т. Мөнхбаяр
2016–2017 Б. Цэнгэлмаа 2024–2025 Д. Дулаамсүрэн
2017–2018 Х. Сэлэнгэ 2025–2026 Ж. Хишигдэлгэр

Үүсгэн байгуулсан Клубүүд:

  • Нандин Ротаракт Клуб

Хэрэгжүүлсэн төслүүд:

Чиглэл Төслийн тоо Нийт төсөв USD
Өвчнөөс сэргийлэх, эмчлэх 4 64,600
Боловсролыг дэмжих 8 52,000
Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах 5 48,700
Ус, ариун цэвэр, эрүүл ахуй 1 22,900
Байгаль орчныг хамгаалах 1 8,100
Бүс нутгийн хөгжил 2 9,700
Нийт   206,000

Ротари Санд өгсөн хандивын нийт хэмжээ: 206,000 ам.доллар

Клубийн онцлог: Тамир Ротари Клуб АНУ, БНСУ, БНХАУ, Сингапур, Хонг Конг, Энэтхэг, Япон зэрэг улсын Клубүүдтэй эгч дүү Клубийн ёсоор хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 15 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэн ажиллаж байна.

Клубийн хурал: Пүрэв гариг бүр

Холбоо барих:

Галерей