УЛААНБААТАР ПИЙС АВЕНЬЮ РОТАРИ КЛУБ

Улаанбаатар Пийс Авенью Ротари Клуб нь тухайн үеийн нийгмийн идэвхтэн Ротаракт залуусын төлөөлөл болон 2013 оны 5 сарын 4-ны өдөр анхны албан ёсны хурлаа хийж, Улаанбаатар Ротари Клубийн дэмжлэгтэйгээр Монголын анхны Ротаракт залуусаас бүрдсэн Ротари Клуб болон байгуулагдсан юм. Клубийн анхны гишүүд нь дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудыг төгссөн, Олон Улсын түвшинд боловсрол эзэмшсэн залуус байсан бөгөөд үйл ажиллагаа, хурлаа өнөөдрийг хүртэл албан ёсоор Англи хэл дээр хөтлөн явуулдаг Монголын хоёр дахь Англи хэлээр яридаг Ротари Клуб болон бүртгэгджээ.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл нийгмийн сайн сайхны төлөө, Ротари үйл ажиллагааны 7 чиглэлийн хүрээнд төсөл хөтөлбөр санаачлан боловсруулж, Клуб, Дүүрэг, Олон Улсын санхүүжилтээр 1.4 сая ам.долларын үнэ бүхий 25 төслийг хийж хэрэгжүүлсэн байна. Цаг хугацааны явцад Олон Улс Дүүргээс олон хүндтэй шагнал урамшууллуудыг авч байсан бөгөөд өөрсдийн хүчин чармайлтаар хүрдэг мөн чамгүй олон болзолт үзүүлэлтүүдийг хангасан байдаг. Тухайлбал: 2018 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй EREY Club болзолыг, 2019-2020 оны жилд Клубээрээ 100% Paul Harris Fellow Club болзолыг, 2023-2024 оны жил Монголын анхны Peacebuilder club болон бүртгэгдэв.
Улаанбаатар Пийс Авенью Ротари Клуб нь ирээдүйд ч "Өөрөөсөө давж бусдад үйлчилье" гэсэн уриан дор нийгэмд бодит хувь нэмэр оруулах төслүүдийг санаачлан, хөгжүүлсээр байх болно.
- Байгуулагдсан огноо: 2013.05.04
- Гишүүдийн тоо: 21
Ерөнхийлөгчид:
2012-2014 |
Э. Уранзаяа |
2019-2020 |
Н. Сувд |
2014-2015 |
Л. Бат-Эрдэнэ |
2020-2021 |
Д. Гантулга |
2015-2016 |
С. Энхтөр |
2021-2022 |
Н. Ундраа |
2016-2017 |
Б. Танан |
2022-2023 |
Х. Ариунгоо |
2017-2018 |
Б. Хэрлэн |
2023-2024 |
Б. Чимэдлхам |
2018-2019 |
П. Чимэдням |
2024-2025 |
Б. Хашцолмон |
Үүсгэн байгуулсан Клубүүд:
- Залуусын Өргөн Чөлөө Ротаракт Клуб (2017-2018)
- 23-р сургууль Интеракт Клуб (2020-2021)
- Дарханы Нэгдсэн Өргөн Чөлөө Интеракт Клуб (2023-2024)
- Хобби Жуниоракт Клуб (2023-2024)
Хэрэгжүүлсэн төслүүд:
№ |
Чиглэл |
Төслийн тоо |
Төсөв |
1 |
Өвчнөөс сэргийлэх, эмчлэх |
5 |
225,500 $ |
6 |
Боловсролыг дэмжих |
8 |
67,800 $ |
14 |
Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах |
7 |
1,101,000 $ |
21 |
Ус, эрүүл ахуй, ариун цэврийг сахих |
1 |
48,000 $ |
22 |
Бүс нутгийн хөгжил |
1 |
6,300 $ |
23 |
Дотоод |
|
10,000 $ |
Нийт |
1,492,700 $ |
Клубийн онцлог: Америк, Монгол зэрэг улсын иргэд клубийн гишүүнчлэлтэй, Англи хэл дээр үйл ажиллагаа явуулдаг, бүх гишүүд гадаадад их сургууль төгссөн, төслийн үйл ажиллагаанаас гадна бизнесийн хамтрал болох RMB буюу Rotary Means Business Mongolia chapter-ийг байгуулсан, Rotary Golf Club-г анхлан байгуулсан.
Клубийн хурал: 7 хоног бүрийн Пүрэв гараг 18:30-аас
Холбоо барих: