НАРЛАГ УЛААНБААТАР РОТАРИ КЛУБ

12 жилийн өмнө буюу 2013 оны 5 сарын 2-ны өдөр Момму Централ фейсбүүк группын 15 залуу ээж хүмүүнлэгийн үйл ажиллагаанд гар бие оролцохоор хүсэл зорилгоо нэгтгэн дэлхийн 1 сая гаруй Ротари гишүүдийн эгнээнд нэгдэж Монгол Улсын 9 дах Ротари Клуб болох Нарлаг Улаанбаатар Ротари Клубийг үүсгэн байгуулсан билээ. Хамгийн анхны “Би чадна” төслөө 2014 оны 7 сард хэрэгжүүлж тусгай хэрэгцээт хүүхдийн 25-р сургуулийн хөдөлгөөн заслын өрөөг өөрсдийн гараар тохижуулсан уг төсөл нь амжилттай хэрэгжиж Клубийн гишүүдэд ч басхүү Бид чадна гэх урам зоригийг өгсөн юм. Өдгөө 12 жилийн хугацаанд Нарлаг Улаанбаатар Ротари Клуб нь суурь боловсролыг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, байгаль орчныг хамгаалах чиглэлээр 30 төслийг хэрэгжүүлж, нийт 14,000 гаруй сайн дурын хүн/цагийг зарцуулж, төслийн үр шим шууд болон дам хүртэгчдийн тоо 370 гаруй мянга болжээ.
2025-2026 онд бид 23- лаа болж 3 Интеракт Клубийн сурагчдыг ирээдүйн Ротари гишүүд болгохоор бэлтгэж байна.
- Байгуулагдсан огноо: 2013 оны 5 сарын 2
- Гишүүдийн тоо: 23
Ерөнхийлөгчид:
2013-2014 |
А.Цолмон |
2019-2020 |
Х.Уранхайч |
2014-2015 |
Б.Булган |
2020-2021 |
Н.Эрдэнэбаяр |
2015-2016 |
Б.Солонго |
2021-2022 |
Б.Долгорсүрэн |
2016-2017 |
Х.Ариунгоо |
2022-2023 |
Б.Очир |
2017-2018 |
Т.Золзаяа |
2023-2024 |
Р.Саранчимэг |
2018-2019 |
Х.Онон |
2024-2025 |
С.Энхбилэг |
Үүсгэн байгуулсан Клубүүд:
- Наран Интеракт Клуб
- Шинэ Эхлэл Интеракт Клуб
- МҮАШУ лицей Интеракт Клуб
Хэрэгжүүлсэн төслүүд:
Чиглэл |
Төслийн Тоо |
Мөнгөн дүн $ |
Боловсролыг дэмжих |
16 |
$252,365 |
Эх хүүхдийн эрүүл мэндийн хамгаалах |
10 |
$56,757 |
Өвчнөөс сэргийлэх, эмчлэх |
4 |
$92,755 |
Байгаль орчныг хамгаалах |
3 |
$25,000 |
Нийт |
33 |
426,877 |
Ротари Санд өгсөн хандивын нийт хэмжээ: 22,700 ам.доллар
Клубийн онцлог: Манай Клубийн гишүүд гэр бүлийн халуун дулаан нөхөрлөлийг эрхэмлэн дээдэлж, хамтын урам зориг, эв нэгдлээрээ амжилтын үндэс суурийг бий болгодог.
Клубийн хурал: 7 хоног бүрийн Лхагва гариг
Холбоо барих:
- И-мэйл хаяг: [email protected]
- Вэбсайт/FB хуудасны хаяг: Rotary Club Of Narlag Ulaanbaatar
- Утасны дугаар: 99171434