НОМТ РОТАРИ КЛУБ

Номт Ротари Клуб нь Монголд үйл ажиллагаа явуулж буй Ротари Клубуудын нэг бөгөөд 2013 оны 9-р сарын 13-ны өдөр байгуулагдсан, одоогоор 22 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

НОМТ РОТАРИ КЛУБ

Номт Ротари Клуб нь Монголд үйл ажиллагаа явуулж буй Ротари Клубуудын нэг бөгөөд 2013 оны 9-р сарын 13-ны өдөр байгуулагдсан, одоогоор 22 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Үнийн санал авах

Дэлгэрэнгүй тайлбар

НОМТ РОТАРИ КЛУБ

Номт Ротари Клуб нь Монголд үйл ажиллагаа явуулж буй Ротари Клубуудын нэг бөгөөд 2013 оны 9-р сарын 13-ны өдөр байгуулагдсан, одоогоор 22 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Бид бага насны хүүхдийн боловсрол, эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр анхааран ажилладаг бөгөөд эрүүл мэндийн болон боловсролын чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлээд байна. Бидний Улаанбаатар хотоос алслагдсан сумдын дунд сургуулийн дотуур байранд номын сан байгуулах, тохижуулах төсөл маань клубын нэрийн хуудас болсон төслүүдийн нэг юм.

Тус төсөл нь гэрээсээ хол сумын дунд сургуульд сурдаг хүүхдүүдэд дотуур байранд нь номын сан байгуулж өгөхөд анхааран ажилладаг. Энд хүүхдүүд хичээлийн бус цагаар гэрийн даалгавараа хийх, ном унших зэргээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг хангаж байгаа билээ. Мөн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийг тохижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах Олон улсын Ротари сангийн санхүүжилтээр 63,000 ам долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг хандивласан.


  • Байгуулагдсан огноо: 2013.09.13
  • Гишүүдийн тоо: 22

Ерөнхийлөгчид:

2013-2014 Х.Ганболд 2019-2020 У.Наранцацрал
2014-2015 Н.Баярчимэг 2020-2021 Ц.Оюунчимэг
2015-2016 Н.Баярхүү 2021-2022 Ө.Гэрэлтцэцэг
2016-2017 Б.Батзориг 2022-2023 Н.Билгээ
2017-2018 Г.Цолмон 2023-2024 Д.Хишигбуян
2018-2019 Ж.Ариунаа 2024-2025 А.Алтанцэцэг
2018-2019 С.Өлзийсайхан 2025-2026 Б.Батаа

Үүсгэн байгуулсан Клубүүд:

  • Цэцээ гүн Ротаракт Клуб

Хэрэгжүүлсэн төслүүд:

Чиглэл Төслийн тоо Нийт төсөв USD
Өвчнөөс сэргийлэх, эмчлэх 12 10,000
Боловсролыг дэмжих 26 34,210
Энхтайвныг бэхжүүлэх 2 5,000
Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах 4 150,000
Ус, ариун цэвэр, эрүүл ахуй 0 -
Байгаль орчныг хамгаалах 6 1,800
Бүс нутгийн хөгжил 0 -
Нийт 50 201,010

Ротари Санд өгсөн хандивын нийт хэмжээ: 12,935 ам.доллар


Хэрэгжүүлсэн төслүүдээс дурьдвал:

ЭХЭМҮТ-ийн Цусны төвд тоног төхөөрөмж хандивлах төсөл: Ажиа Ринбүүчий болон сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр байгуулагдсан Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэгт ОУ-ын Ротари 3450 Дүүрэг, Тайвань Улсын “Руй Ан” Ротари Клубтэй хамтран Сэхээн амьдруулах тасагт автомат тариурын иж бүрдэл хандивлав. Энэхүү төсөл нь 64.000 ам.долларын өртөг бүхий ОУ-ын Ротари Сангийн Грант төсөл.

Төв аймаг - Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивлах төсөл: Орчин үеийн эмчилгээний нарийн мэргэжлийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг ОУ-ын Ротари 3450 Дүүрэг, Тайвань Улсын “Руй Ан” Ротари Клубтэй хамтран хандивлав. Мөн эмчлүүлэгч хүүхдүүдэд зориулан зөөлөн дулаан орчинг бий болгон тохижуулсан. Энэхүү төсөл нь 63.000 ам.долларын өртөг бүхий ОУ-ын Ротари Сангийн Грант төсөл.

“Номын сан байгуулах” төсөл: Клубийн нэрийн төсөл болгож, хөдөө орон нутгийн сумын дунд сургуулийн дэргэдэх Сурагчдын дотуур байранд амьдардаг малчин өрхийн хүүхдүүдэд зориулан Номын сан байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж, бяцхан эздэд нь хүлээлгэн өгсөөр байна. Гэр бүлээсээ алс сурч боловсорч, бие даан амьдарч байгаа хүүхдүүдэд үндэсний болон гадаадын шинжлэх ухаан, танин мэдэхүй, уран зохиолын баялаг сантай “Номын сан” хамгийн сайн найз нөхөр нь болдог. Төслийг Төв, Архангай, Сэлэнгэ аймгийн нийт 7 суманд хэрэгжүүлээд байна.


Клубийн хурал: 7 хоног бүрийн Пүрэв гариг

Холбоо барих:

  • И-мэйл хаяг: [email protected]
  • Вэбсайт/FB хуудасны хаяг: Rotary Club of Nomt
  • Утасны дугаар: /976/ - 99087193

Галерей