
2013 оны есдүгээр сард Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Бүрэнбат /CP/ анх Сэлэнгэ Ротари Клубийг үүсгэн байгуулах санаачилгыг гаргаж, 2013 онд төрийн бус байгууллагын түвшинд үйл ажиллагаагаа явуулж байгаад, 2015 оны 5 дугаар сард Олон Улсын Ротари байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, Монголын Ротари 20 жилийн ойгоор олон улсын батламжаа гардан авсан түүхтэй. Ротари хөдөлгөөн Монгол Улсад үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой, Сэлэнгэ Ротари Клуб үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буй 2025 онд манай Клуб 20 идэвхтэй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Сэлэнгэ Ротари Клуб нь байгуулагдсан цагаасаа гадаад болон дотоодын Ротари Клубуудтэй хамтран орон нутагт Ротари үйл ажиллагааг сурталчлан таниулж, ихэвчлэн эрүүл мэнд, боловсролын салбарын төслүүдийг хэрэгжүүлээд байна.
- Байгуулагдсан огноо: 2015.02.12.
- Гишүүдийн тоо: 20
Ерөнхийлөгчид:
1 |
Үүсгэн байгуулагч Ерөнхийлөгч С.Бүрэнбат |
2015-2016 |
2 |
Б.Нарантуяа |
2016-2017 |
3 |
Х.Даваахүү |
2017-2018 |
4 |
Ш.Оргил |
2018-2019 |
5 |
Г.Бямбаа |
2019-2020 |
6 |
Б.Цээпилдорж |
2020-2021 |
7 |
Б.Одончимэг |
2021-2022 |
8 |
И.Энхбат |
2022-2023 |
9 |
Ц.Эрдэнэчимэг |
2023-2024 |
10 |
Б.Пүрэвсүрэн |
2024-2025 |
Хэрэгжүүлсэн төслүүд:
Чиглэл |
Төслийн Тоо |
Мөнгөн дүн $ |
Боловсролыг дэмжих |
2 |
$25000 |
Өвчнөөс сэргийлэх, эмчлэх |
1 |
$15000 |
Байгаль орчныг хамгаалах |
1 |
$1000 |
Ус, эрүүл ахуй ариун цэврийг сахих |
2 |
$17000 |
Нийт |
|
$58000 |
2014 оноос БНСУ-ын Даньжин хотын Даннарү Ротари Клубтэй хамтран “Цэвэр ус-эрүүл бие” төслийг хэрэгжүүлэн, 5.0 сая вон буюу тухайн үеийн ханшаар 8.5 сая төгрөгийн өртөг бүхий 14 ширхэг ус цэвэршүүлэгчийг Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ийн Лаборатори 4-р сургуулийн ангиудад суурилуулан, сурагчдыг ундны цэвэр усаар хангаж, эрүүл мэндэд нь бодитой хувь нэмэр оруулж чадсан.
2017 онд “Цэвэр ус-эрүүл бие” ус цэвэршүүлэгчийн төслийн II үе шат болгон Хүдэр, Баянгол, Хушаат сумдын ЕБС-иуд, Сүхбаатар сумын 1,2,3,5,6-р сургуулиудад ус цэвэршүүлэгч аппаратыг гардуулан өгсөн.
Мөн Сэлэнгэ Ротари Клуб үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойгоороо “Цэвэр аяга” төсөл хэрэгжүүлж, ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн цайны аяга тавгийг халдваргүйжүүлэн ариутгаснаар сурагчдын эрүүл мэндийг хамгаалах, үдийн цайны бохир аяганаас шалтгаалсан халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төслийн 1-р шатанд аймгийн төвийн 6 сургуульд аяга таваг ионжуулан ариутгагч төхөөрөмжийг хандивласан.
Түүнчлэн аймгийн нэгдсэн эмнэлэгт цэр соруулах аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, тарилгын шахуурга, нуруу хүзүүний татлагын иж бүрэн тоног төхөөрөмж, хүүхдийн судас тодруулагч аппарат, хүүхэн хараа оншлогч багаж, нярайн яаралтай тусламжийн тоног төхөөрөмж зэргийг хамтарсан болон бие даасан төслүүдийн хүрээнд хандивлаж, ард иргэдийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулж байлаа. Улаанбаатар Пийс Авеню Клубийн дэмжлэгтэйгээр Мандал сумын нэгдсэн эмнэлэгт зориулалтын иж бүрэн түргэн тусламжийн “Ланд 78” маркийн машиныг хүлээлгэн өгсөн зэрэг эрүүл мэндийн болон боловсролын салбар руу чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Аймгийнхаа 17 сумын зорилтот бүлгийн 25 хүүхдэд харааны иж бүрэн үзлэг, оношилгоо хийж, төслийн хүрээнд харааны дутуу хөгжилтэй, сул хараатай хүүхдүүдээс гадна тархины сажилт зэрэг хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдаж, мэргэжлийн эмч нарын багаар зөв оношлуулж өөрт тохирох харааны шилээ 3-6 сарын хугацаанд тасралтгүй зүүснээр хараагаа сайжруулж чадсан юм.
Мөн энэ ажлын үргэлжлэл болгон Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 17 настай хүү Бат-Эрдэнэд хоёр нүдний болор солиулах хагалгааны зардлыг шийдвэрлэж өгснөөр 90 хувийн сул хараатай хүүгийн хараа сайжирч, анх удаа ээжийнхээ царайг тодоор харсан сэтгэгдлээ бидэнд ирүүлж байлаа.
Клубийн хурал: Долоо хоног бүрийн Лхагва гаригт 12.30 цагаас
Холбоо барих хаяг:
- И-мэйл хаяг: [email protected]
- Вэбсайт/ FB хуудасны хаяг: Rotary club of Selenge, Mongolia
- Утасны дугаар: +976 99990926
- Ротари хэл: Монгол