УЛААНБААТАР ЦЕНТРАЛ РОТАРИ КЛУБ

“Улаанбаатар Централ” Ротари Клуб нь 2016 онд 2011-2012 оны Бүсийн Захирагч асан Л.Баярсайхан үүсгэн байгуулсан.

УЛААНБААТАР ЦЕНТРАЛ РОТАРИ КЛУБ

“Улаанбаатар Централ” Ротари Клуб нь 2016 онд 2011-2012 оны Бүсийн Захирагч асан Л.Баярсайхан үүсгэн байгуулсан.

Үнийн санал авах

Дэлгэрэнгүй тайлбар

УЛААНБААТАР ЦЕНТРАЛ РОТАРИ КЛУБ

“Улаанбаатар Централ” Ротари Клуб нь 2016 онд 2011-2012 оны Бүсийн Захирагч асан Л.Баярсайхан үүсгэн байгуулсан. Одоогоор 23 гишүүнтэй. Манай Клубийн нэрийн хэд хэдэн төслүүд байдаг үүний хамгийн том Глобал Грант болсон төсөл бол “Амьдралын төлөөх гэр” нэртэй төсөл юм. Уг төсөл нь төслийн гишүүд болон оролцогчдын хувьд өнгөрсөн хугацаанд үр дүнтэй өөрчлөлтүүдийг бий болгосон ба төслийн талбайд амьдарч буй хүүхэд, эхчүүдэд амьдрах ухаанд суралцах, зөвлөгөө өгөх, ажил эрхлэлтийн дадлагажуулах ажлыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Төслийн гол ашиг шим хүртэгчид нь ядуу өрхийн толгойлсон эхчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан бөгөөд 2021 оны 12 сард сонсголын бэрхшээлтэй иргэдийг тус төсөлд мөн хамруулж эхэлсэн. Төсөлд оролцогчид төслийн талбайд буюу гэрт үнэ төлбөргүй амьдрахаас гадна эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж Цар тасал-19 ийн тахлын нөхцөл байдлыг амжилттай даван туулж байсан.


  • Байгуулагдсан огноо: 2016
  • Гишүүдийн тоо: 23

Ерөнхийлөгчид:

2016-2017 Л.Баярсайхан
2017-2018 Б.Батхуяг
2018-2019 П.Ганцэцэг
2019-2020 Р.Гантулга
2020-2021 Г.Ундрам
2021-2022 У.Энхтүвшин
2022-2023 М.Бодь-Очир
2023-2024 Ц.Эрдэнэбилэг
2024-2025 Г.Ханхүү

Үүсгэн байгуулсан Клубүүд:

  • Гэрэгэ Ротари клуб
  • Цаст Ротаракт Клуб
  • Улаанбаатар Цэнтрал Ротаракт Клуб
  • Санхүү Эдийн засгийн сургуулийн Ротаракт Клуб

Хэрэгжүүлсэн төслүүд:

Чиглэл Төслийн тоо Нийт төсөв USD
Өвчнөөс сэргийлэх, эмчлэх 2 117,000
Боловсролыг дэмжих 2 50,000
Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах 2 200,000
Байгаль орчныг хамгаалах 1 15,000
Бүс нутгийн хөгжил 1 18,000
Нийт 8 400,000

Ротари Санд өгсөн хандивын нийт хэмжээ: 300,000 ам.доллар


Клубийн хурал: Пүрэв гариг бүрд 19:00 цагт

Холбоо барих:

Галерей