ГУРВАН САЙХАН РОТАРИ КЛУБ

Гурван Сайхан Ротари Клуб, Олон Улсын Ротари 3450 Дүүргийн 10-р бүсэд харьяалагддаг Туул Ротари Клубийн охин Клуб болон байгуулагдсан.

ГУРВАН САЙХАН РОТАРИ КЛУБ

Гурван Сайхан Ротари Клуб, Олон Улсын Ротари 3450 Дүүргийн 10-р бүсэд харьяалагддаг Туул Ротари Клубийн охин Клуб болон байгуулагдсан.

Үнийн санал авах

Дэлгэрэнгүй тайлбар

ГУРВАН САЙХАН РОТАРИ КЛУБ

Гурван Сайхан Ротари Клуб, Олон Улсын Ротари 3450 Дүүргийн 10-р бүсэд харьяалагддаг Туул Ротари Клубийн охин Клуб болон байгуулагдсан.

Бид өнөөдрийг болтол эрүүл мэнд, боловсрол, олон нийтийн чиглэлээр нийт 3 төсөл хэрэгжүүлээд байна. Манай Клубийн анхны төсөл “Бэлтгэлтэй хүн Итгэлтэй” төсөл бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жью жицү спортоор хичээллэх орчин нөхцөлөөр хангаж өгсөн. Дараагийн төсөл “Чатлая” төсөл бөгөөд өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх төсөл юм. Энэхүү төсөл нь мэргэжлийн байгууллагатай хамтран мэргэжлийн сэтгэл зүйч онлайнаар өсвөр насны хүүхдүүдэд тулгарч буй гадуурхалт, гэр бүлийн үл ойлголцол, хүчирхийлэл зэрэг тулгамдсан асуудал тэдгээрийг хэрхэн даван туулах талаар сэтгэлзүйн зөвлөгөөг өгч амжилттай ажилласан.

Мөн дараагийн хэрэгжүүлэх төсөл маань “Хүүхдийн хоол тэжээлийн хөтөлбөр” – энэ төслийн хүрээнд:

  • Сургуулийн хоол тэжээлийн хөтөлбөр /сургалт, ногооны туршилтын талбай/
  • Олон нийтэд зориулсан үзэсгэлэн
  • Тэжээллэг, олон төрлийн хоол хийхийг заах хичээл /Мобайл аппликейшн/
  • Хоол тэжээлийн тусгайлсан зөвлөгөө, хүүхдийн эрүүл мэнд, өсөлтийг Хоол тэжээлтэй уялдуулан тандалтын системийг Холд ОУ-ын байгууллагатай хамтран ажиллах юм.

Төслийн хүрээнд бид “Impact Makers – нөлөө үзүүлэгч 2023-2024” уралдаанд шалгарсан.


  • Байгуулагдсан огноо: 2022.02.23
  • Гишүүдийн тоо: 22

Ерөнхийлөгчид:

2022-2023 Ц.Баярсайхан
2023-2024 Ч.Жаргалсайхан
2024-2025 Ц.Дэнээдорж

Хэрэгжүүлсэн төслүүд:

Чиглэл Төслийн тоо Нийт төсөв (төг)
Боловсролыг дэмжих 1 4,600
Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах 1 5,500
Бүс нутгийн хөгжил 1 44,000
Нийт 3 54,100

Клубийн онцлог: Америк, Солонгос улсын иргэд Клубийн гишүүнчлэлтэй, Англи хэл дээр үйл ажиллагаа явуулдаг.

Клубийн хурал: 7 хоног бүрийн бямба гариг

Холбоо барих:

  • И-мэйл хаяг: [email protected]
  • Вэбсайт/FB хуудас: Rotary Club of Gurvansaikhan
  • Утасны дугаар: 95539999, 99101656

Галерей