ХҮННҮ РОТАРИ КЛУБ
Хүннү Ротари Клуб нь Улаанбаатар хотод 2023 оны 11-р сарын 11-ны өдөр ОУ-ын Ротари Ерөнхийлөгч R.Mclnally-аас албан ёсоор батламж гардан авч үүсгэн байгуулагдсан.
Хүннү Ротари Клуб нь Улаанбаатар хотод 2023 оны 11-р сарын 11-ны өдөр ОУ-ын Ротари Ерөнхийлөгч R.Mclnally-аас албан ёсоор батламж гардан авч үүсгэн байгуулагдсан.
Хүннү Ротари Клуб нь Улаанбаатар хотод 2023 оны 11-р сарын 11-ны өдөр ОУ-ын Ротари Ерөнхийлөгч R.Mclnally-аас албан ёсоор батламж гардан авч үүсгэн байгуулагдсан.
Хүннү Ротари Клуб нь Туул Ротари Клубээс салбарласан охин Клуб юм. Салбар салбарын манлайлагч 11 эрэгтэй, 11 эмэгтэй буюу нийт 22 гишүүдээс бүрдсэн.
Манай Клуб байгуулагдаад хүмүүнлэгийн үйл ажиллагааг шинэ гишүүдтэйгээ хамтдаа БНСУ-ын 3662 дүүргийн Жэжү Ханлим Ротари Клубтэй хамтарч Сүхбаатар дүүргийн 166, 171-р цэцэрлэгт хүүхдийн тоглоом, сургалтын хэрэгслэл хандивлаж захын гэр хорооллын хүүхдүүдийг баярлуулж гишүүддээ сайхан сэтгэгдэл үлдээлээ.
Хүннү Ротари Клубийн үүсгэн байгуулагч, 2023-2024, 2024-2025 оны ерөнхийлөгч Э.Ганбат нь 2004 оны Туул Ротари Клубийн үүсгэн байгуулагчдын нэг, 2017-2018 оны Клубийн Ерөнхийлөгч, 2019-2020 оны 3450-р дүүргийн 10-р бүсийн Захирагчийн албыг хашиж байсан туршлагатай хүмүүнлэгийн хүн юм.
Манай клуб 2023 оны 10-р сарын 28-ны өдөр зохиогдсон Монголын Ротари гишүүдийн спорт өдөрлөгт идэвхтэй оролцон тэргүүн байр эзэлж цомын эзэн болсон. Хүннү Ротари Клубийн гишүүд хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцож Ротари байгууллагын тухай мэдлэг мэдээллээ солилцож идэвхтэй суралцсаар байна.
Хүннү Ротари Клуб нь ОУ-ын Ротари 3662-р Дүүргийн Жэжү Сёнгсанпо Сумби Клубтэй хамтран “Улаанбаатар хотын түргэн тусламжийн 103 төвд тоноглогдсон эмнэлэгийн тэрэг” глобал грант (GG2574004) төслийг хэрэгжүүлэхээр байна. Мөн Улаанбаатар Ротари Клубтэй хамтран 1000 км алслагдсан хөдөөгийн эмнэлэгүүдийг эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хандивлах GG2454132 төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болсондоо баяртай байна. Мөн Америк, Япон, Вьетнам улсын Ротари гишүүдтэй холбоо тогтоож харилцаагаа өргөтгөж байгаа.
Бид бүс нутгийн хөгжлийг дэмжих үүднээс хамтран ажилладаг БНСУ-ын Ротари гишүүд, тэдгээрийн гэр бүл, найз нөхөд, дэмжигч нарт эх орныхоо байгаль, зуны дэлгэр цаг, малчны амьдралыг сурталчилж жил бүр хөдөө талд морь унуулах, мал аж ахуйтай танилцуулах, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.
Нийгмийн сайн сайхны төлөө 6 чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Өөрөөсөө давж бусаддаа тусалцгаая!
Ерөнхийлөгчид:
2023-2024 | Э.Ганбат |
2024-2025 | Э.Ганбат |
Хэрэгжүүлсэн төслүүд:
Чиглэл | Төслийн тоо | Нийт төсөв (USD) |
---|---|---|
Өвчлөлөөс сэргийлэх, эмчлэх | 2 | 49,000 |
Боловсролыг дэмжих | 1 | 2,000 |
Нийт | 3 | 51,000 |
Клубийн онцлог: 3-н үеийн төлөөллөөс бүрдсэн.
Клубийн хурал: Долоо хоног бүрийн Даваа гарагт 18:00 цагт Ulaanbaatar Centrum-604 тоот өрөө
Холбоо барих: