ШИНЭ ГҮҮР РОТАРИ КЛУБ

New Bridge Ротари Клуб нь 2023 онд үүсгэн байгуулагдсан залуу Клубүүдийн нэг юм.

ШИНЭ ГҮҮР РОТАРИ КЛУБ

New Bridge Ротари Клуб нь 2023 онд үүсгэн байгуулагдсан залуу Клубүүдийн нэг юм.

Үнийн санал авах

Дэлгэрэнгүй тайлбар

ШИНЭ ГҮҮР РОТАРИ КЛУБ

New Bridge Ротари Клуб нь 2023 онд үүсгэн байгуулагдсан залуу Клубүүдийн нэг юм.

Өнөөдөр бид хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж, олон салбарын төлөөлөл болсон, залуу боловсон хүчнээс бүрддэг. Манай гишүүд эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүй, олон улсын харилцаа, гадаад худалдаа, маркетинг, сэтгүүл зүй, агаарын тээвэр, барилга, аялал жуулчлал, төр, бизнесийн салбарт ажиллаж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Туршлага, сэтгэл, урам зориг гурвыг хослуулсан бид, ирээдүйн сайн сайхны төлөө нэгэн зүгт урагшлах болно.

Онцлох төсөл: Брайль цаас хандивлах төсөл

Хамтрагч: Япон Улсын “Осака Умеда” Ротари Клуб
Дэмжигч: МИАТ ТӨХК
Үр шим хүртэгч: 116-р сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүд

"Шинэ Гүүр" Ротари Клуб нь Япон Улсын “Осака Умэда” Ротари Клубтэй хамтран харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан боловсролын орчныг дэмжих зорилгоор 2 дахь жилдээ онцгой ач холбогдол бүхий төсөл хэрэгжүүлж байна. Мөн 2025-2026 оны хичээлийн жилийн цаасыг захиалах ажилдаа орсон.

Тус хоёр Клуб нь Нийслэлийн Ерөнхий Боловсролын 116-р сургуультай хамтран, 2023-2024 болон 2024-2025 оны хичээлийн жилд:

  • 1,254 ширхэг брайл сурах бичиг
  • 250 ширхэг гарын авлага
  • Сурагчдын чөлөөт уншлагад зориулсан уран зохиолын ном

Мөн энэхүү төслийн хүрээнд тэг хараатай сурагчдын хичээлд ашиглагдах тусгай дэвтрүүдийг брайл цаасаар хийж өгөх ажил давхар хийгдэж байгаа бөгөөд нийт 2 жилийн хугацаанд 28 сая ширхэг буюу 2 тонн брайл цаасыг Япон улсаас тээвэрлэн ирүүлсэн. Энэ үйл ажиллагааг МИАТ ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин, тээвэрлэлтийн зардлыг бүрэн хариуцдаг нь онцгой дэмжлэг болдог.

Төслийн үр дүнд харааны бэрхшээлтэй сурагчид сурах бичиг, ном, гарын авлагаа өөрсдийн унших боломжит форматаар цаг алдалгүй, хүртээмжтэйгээр хүлээн авч, сургалтдаа бүрэн хамрагдах нөхцөл бүрдүүлж өгдөг. Энэхүү хамтын ажиллагаа нь хүүхдүүдийн боловсролын тэгш хүртээмжийг хангаж үнэт жишээг тогтоож байгаа юм. Боловсролд хил хязгаар гэж үгүй. Харамгүй сэтгэл, хамтын хүчээр бид илүү гэрэлтэй ирээдүйг бүтээж чадна.


  • Байгуулагдсан огноо: 2023.11.09
  • Гишүүдийн тоо: 20

Ерөнхийлөгчид:

2023-2024 Үүсгэн байгуулагч Ерөнхийлөгч Б.Жавхлан
2024-2025 Г.Одсүрэн

Үүсгэн байгуулсан Клубүүд:

  • Deutche Schule Ulaanbaatar Интеракт клуб

Хэрэгжүүлж буй төслүүд:

Чиглэл Төслийн тоо Нийт төсөв USD
Боловсролыг дэмжих 2 8,400
Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах 1 5,000
Нийт 3 13,400

Ротари Санд өгсөн хандивын нийт хэмжээ: 2,100 ам.доллар


Клубийн онцлог: Бид нийгмийн сайн сайхны төлөө ажиллахын зэрэгцээ, өөрсдийн хувийн ахиц хөгжил, найз нөхдийн хүрээг өргөжүүлэх, хамтдаа урам зориг авсан аз жаргалтай цаг мөчүүдийг бүтээх зорилгыг эрхэм болгодог. Энэ нь биднийг ойр дотно, нэг баг болгож, сайн үйлсийг илүү урамтайгаар хэрэгжүүлэх хүч болдог.

Клубийн хурал: 14 хоногт, Лхагва гариг

Холбоо барих:

  • И-мэйл хаяг: [email protected]
  • FB хуудас: www.facebook.com/Rotary club of New Bridge
  • Утасны дугаар: +976 88098020

Галерей