ХАНГАЙ РОТАРИ КЛУБ

Хангай Ротари Клуб 2024 оны 06-р сарын 10-нд Олон Улсын Ротарийн 3450 Дүүрэгт албан ёсоор бүртгүүлэн 2024 оны 07-р сарын 06-нд Монголын Ротари 9, 10 дугаар Бүсийн Зүүсгэл солилцох арга хэмжээн дээр гэрчилгээгээ гардаж авсан.

Үнийн санал авах

Дэлгэрэнгүй тайлбар

ХАНГАЙ РОТАРИ КЛУБ

Хангай Ротари Клуб 2024 оны 06-р сарын 10-нд Олон Улсын Ротарийн 3450 Дүүрэгт албан ёсоор бүртгүүлэн 2024 оны 07-р сарын 06-нд Монголын Ротари 9, 10 дугаар Бүсийн Зүүсгэл солилцох арга хэмжээн дээр гэрчилгээгээ гардаж авсан.

Үүсгэн байгуулагч ерөнхийлөгч: Батмөнхийн Эрдэнэбулган

Үүсгэн байгуулагч гишүүд: 23

Нийт гишүүд: 26 (16 эмэгтэй, 10 эрэгтэй)

Клубийн гишүүд олон талт ур чадвар, боловсрол, мэдлэгтэй салбар бүрийн төлөөллөөс бүрддэг ба УИХ-ын гишүүн 2, аймгийн ИТХ-ын төлөөлөгч 2, доктор 2, эмч 4, бизнес эрхлэгчид, мэргэшсэн зөвлөхүүд, иргэний нийгмийн төлөөлөл байна.

Бид Ротари үнэт зүйлс болох үйлчлэл, нөхөрлөл, олон талт байдал, шударга ёс, манлайлал зэрэг зарчмуудыг эрхэмлэн, Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах, Эрх тэгш боломжийг бүрдүүлэх, Харилцаа, түншлэлийг өргөжүүлэх, Манлайлал, хамтын чармайлтыг дэмжих, Тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Хангайн бүс болон Монгол улс даяар үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.

Хэрэгжүүлсэн төслүүд :

Чиглэл Төслийн тоо Нийт төсөв USD
Өвчнөөс сэргийлэх, эмчлэх 1 320,000
Боловсролыг дэмжих 3 17,000
Нийт дүн   337,000

Бидний нэрийн төсөл

Хүүхдийн тэргэнцэр төсөл

Зорилго: Австрали улсад зохион бүтээж, үйлдвэрлэсэн, ДЭМБ-ын стандартад нийцсэн, тусгай зориулалтын тэргэнцрийг Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд түгээх.

Бидний амжилт:

  • Австралийн Самнер Парк Ротари Клуб болон Австралийн Хүүхдийн тэргэнцэр байгууллагатай хамтран ажиллаж 320 тэргэнцрийг Монгол Улсад тээвэрлэн авчрав.
  • 2024 оноос хойш 12 аймаг, нийслэлийн 3 дүүргийн 170 гаруй тусгай хэрэгцээт хүүхдэд тэргэнцэр хүргэв.
  • Австралийн сэргээн засагч нартай хамтарч 12 сайн дурын ажилтныг тэргэнцэр угсрах тохируулах сургалтанд хамруулан бэлдэв.

Холбоо барих

  • Утас: 99082949; 99085640; 99087145; 88001650
  • E-mail: [email protected]
  • Facebook: Khangai Rotary Club

Галерей