СЭЛБЭ САРАН РОТАРИ КЛУБИЙН ДЭРГЭДЭХ БОГД РОТАРИ ДАГУУЛ КЛУБ

Монголын анхны Ротари Дагуул Клуб боловсролыг дэмжих, тэр дундаа хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэхэд анхаарлаа чиглүүлж байна.

СЭЛБЭ САРАН РОТАРИ КЛУБИЙН ДЭРГЭДЭХ БОГД РОТАРИ ДАГУУЛ КЛУБ

Монголын анхны Ротари Дагуул Клуб боловсролыг дэмжих, тэр дундаа хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэхэд анхаарлаа чиглүүлж байна.

Үнийн санал авах

Дэлгэрэнгүй тайлбар

СЭЛБЭ САРАН РОТАРИ КЛУБИЙН ДЭРГЭДЭХ БОГД РОТАРИ ДАГУУЛ КЛУБ

Монголын анхны Ротари Дагуул Клуб боловсролыг дэмжих, тэр дундаа хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэхэд анхаарлаа чиглүүлж байна. Үүнд жишээлбэл “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд Дархан хотын 18-р сургууль дээр англи хэлний номын сан байгуулахад гадаад дотоодын бусад Клубүүдтэй хамтран оролцож, мөн Улаанбаатар хотын Улаанхуарангийн цэргийн ангийн дайчдад танин мэдэхүйн цуврал лекц унших, захын хорооллын сургуулиудын 10-12-р ангийн сурагчдад монгол хэл, математик, физик, англи хэлний хичээлийн давтлага өгч Элсэлтийн Ерөнхий Шалгалтад амжилттай бэлдэж, хангалттай оноо авч, дуртай мэргэжлээрээ их дээд сургуулиудад элсэн суралцахад эрх тэгш боломж бүрдүүлэх төслүүдээ эхлүүлэн ажиллаж байна.


  • Байгуулагдсан огноо: 2024.11.05
  • Гишүүдийн тоо: 8

Ерөнхийлөгчид:

2024-2025 Д.Болормаа

Хэрэгжүүлж буй төслүүд:

Чиглэл Төслийн тоо Нийт төсөв USD
Боловсролыг дэмжих 4 40,000
Нийт 4 40,000

Улаанхуарангийн цэргийн 029 ангид хийж буй соёл, хүмүүжлийн цуврал яриа төсөл

Цэргийн амьдрал бол зөвхөн биеийн бэлтгэл, сахилга бат, үүрэг гүйцэтгэл биш юм. Хүн болгон зөвхөн хүч чадлаар бус, мэдлэг боловсрол, сэтгэлгээний ухаанаар ялгардаг. Тиймээс цэргийн албанд заавал багтсан соёл, хүмүүжлийн хичээлийн цагаар төрөл бүрийн чиглэлийн мэргэжилтнүүдийн явуулдаг лекц, уулзалт, ярилцлагууд нь залуу дайчдын хувьд үнэлж баршгүй оюуны хөрөнгө оруулалт болдог. Үүнд:

  • Мэдлэгийн цар хүрээг тэлнэ
  • Сэтгэл зүйг дэмжиж, урам өгнө
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлоход тус болдог
  • Харилцаа, нийгмийн ур чадварыг хөгжүүлдэг
  • Цэргийн албыг илүү утга төгөлдөр болгодог

Соёл, боловсролоор дамжуулан цэргийн амьдрал нь зөвхөн биеийн бэлтгэл биш, харин оюун санааны өсөлт, сэтгэлгээний ухаалаг өөрчлөлтөөр баяжиж, илүү утга төгөлдөр, эргэж дурсах үнэ цэнтэй цаг хугацаа болно.

“Мэдлэгтэй цэрэг – хүчтэй цэрэг.”

Эдгээр хичээл, уулзалтууд бол цэрэг хүний оюуны зэвсэг бөгөөд бид залуусыг зөв хүн болж төлөвших, эх орондоо хариуцлагатай, мэдлэгтэй иргэн болон буцахад өөрийн хувь нэмрээ оруулж байна.


Клубийн онцлог: чиглэл чиглэлийн багш, сурган хүмүүжүүлэгч, эдийн засагч зэрэг мэргэжилтэй хүмүүсээс бүрдсэн гишүүнчлэлтэй

Клубийн хурал: хоёр долоо хоног бүрийн мягмар гарагт 7:30

Холбоо барих:

  • Цахим хаяг: [email protected]
  • FB хуудасны хаяг: Rotary Satellite Club of Selbe Bogd, Mongolia
  • Утасны дугаар: 95790421

Галерей