ТУУЛ РОТАРАКТ КЛУБ

Туул Ротаракт Kлуб нь 2005 онд Туул Ротари Клубийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан.

ТУУЛ РОТАРАКТ КЛУБ

Туул Ротаракт Kлуб нь 2005 онд Туул Ротари Клубийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан.

Үнийн санал авах

Дэлгэрэнгүй тайлбар

ТУУЛ РОТАРАКТ КЛУБ

Туул Ротаракт Kлуб нь 2005 онд Туул Ротари Клубийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан. Одоогоор 20-30 идэвхитэй гишүүдтэй эрүүл мэнд, боловсролыг дэмжих, олон улсын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн үйлсэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Нийт 13 дахь жилдээ нийт 14 клубыг хамруулан хамтран зохион байгуулдаг Бяцхан Баатрууд нэрийн төсөл маань жил бүр хамрах хүрээгээ тэлэн үргэлжилсээр байна.


Байгуулагдсан огноо: 2006.05.15

Гишүүдийн тоо: 30

Ерөнхийлөгчид:

2005-2006 Б. Отгонбат
2006-2007 Л. Бат-Эрдэнэ
2007-2008 Ц. Одхүү
2008-2009 Ж. Батжаргал
2009-2010 Н. Баярмаа
2010-2011 Б. Цогбадрах
2011-2012 Г. Болортуяа
2012-2013 Э. Хишигжаргал
2013-2014 Н. Лхаасүрэн
2014-2015 Г. Бүрэнбилэг
2015-2016 Х. Тулга
2016-2017 У. Хэрлэнчимэг
2017-2018 Ц. Тэлмүүн
2018-2019 Р. Орхон
2019-2020 Р. Халиунаа
2021-2022 Ж. Тэнүүн

Хэрэгжүүлсэн төслүүд:

Чиглэл Төслийн тоо Нийт төсөв USD
Эрүүл мэнд 5 15 000
Боловсролыг дэмжих 5 35 000
Нийт 10 50 000

Туул Ротаракт клуб нь эрүүл мэнд, боловсрол, олон улсын хамтын ажиллагаа хүмүүнлэгийн үйлсэд чиглэсэн Эрүүл хүүхэд бидний ирээдүй төсөл, Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр –ийг тохиолдуулан зохион байгуулдаг боловсролд чиглэсэн цуврал лекц, олон улсыг хамарсан Соёлын солилцоо хөтөлбөр бий. Мөн 12 сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд "Чи бол өвчинтэйгөө тэмцэж буй Баатар" гэсэн урам зориг өгч бэлэг гардуулдаг бүх клубуудыг хамруулсан Бяцхан баатрууд төсөл юм.


Клубын хурал: Лхагва гариг бүрд

Холбоо барих:

  • И-мэйл хаяг: [хаяг дутуу]
  • Вэбсайт/FB хуудасны хаяг: TheRotaractClubOfTuul
  • Утасны дугаар: 976-99129221

Галерей