ЗАЛУУЧУУДЫН ӨРГӨН ЧӨЛӨӨ РОТАРАКТ КЛУБ

Манай Клубийн “Хэрэв би мэдсэн бол” нэрийн төслийн хүрээнд Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 14-19 насны 22 өсвөр насны хүүхэд залуучуудыг сонгон авч, 2023 оны намар төслөө хэрэгжүүлсэн.

ЗАЛУУЧУУДЫН ӨРГӨН ЧӨЛӨӨ РОТАРАКТ КЛУБ

Манай Клубийн “Хэрэв би мэдсэн бол” нэрийн төслийн хүрээнд Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 14-19 насны 22 өсвөр насны хүүхэд залуучуудыг сонгон авч, 2023 оны намар төслөө хэрэгжүүлсэн.

Үнийн санал авах

Дэлгэрэнгүй тайлбар

ЗАЛУУЧУУДЫН ӨРГӨН ЧӨЛӨӨ РОТАРАКТ КЛУБ

Байгуулагдсан огноо: 2016.04.21

Гишүүдийн тоо: 30

Ерөнхийлөгчид:

2016-2017 Д. Дөлгөөн
2017-2018 Л. Золзаяа
2018-2019 Б. Мөнбиш
2019-2020 Д. Өлзийдулам
2020-2021 Халиунаа
2021-2022 С. Ичинноров
2022-2023 Э. Ариунболд
2023-2024 Мөнхнасан
2024-2025 А. Урангоо

Үүсгэн байгуулсан Клуб: Дархан Юнити Интеракт Клуб

Хэрэгжүүлсэн төслүүд:

Манай Клубийн “Хэрэв би мэдсэн бол” нэрийн төслийн хүрээнд Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 14-19 насны 22 өсвөр насны хүүхэд залуучуудыг сонгон авч, 2023 оны намар төслөө хэрэгжүүлсэн. Сургалт, бизнес аялал, агаа эгээ хөтөлбөр гэсэн 3 хэсэгтэй. Сургалтууд нь хувь хүний хөгжлийн болон өсвөр насны хүүхдүүдэд тулгамддаг асуудлуудыг хэрхэн даван туулах талаар мэдлэг олгосон. Мэргэжлүүдийн онцлог болон мэргэжлээ хэрхэн сонгох талаар мэдлэгийг сургалт болон мэргэжлийн тест зэрэг аргуудыг ашиглан олгох арга барилаар сургалтаа хийсэн. Үүний дараа сонгосон мэргэжил нь бодит нөхцөл байдалд ямар арга барилаар хэрхэн явагддаг болохыг байгууллагуудаар аялуулж танилцуулсан байгаа. Сонгосон мэргэжлийн талаар илүү гүнзгий ойлголт авахын тулд Монголын томоохон компаниуд болох MCS, Coca-Cola, Дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг байгууллагуудаар зочилсон. Агаа Эгээ хөтөлбөрөөр дамжуулан сонгосон мэргэжлийн дагуу болон бие даах чадварт суралцах боломжийг ментороор дамжуулан өгсөн нь энэ төслийн томоохон бодит үр дүн болсон юм.

Чиглэл Төслийн тоо Нийт төсөв USD
Өвчнөөс сэргийлэх, эмчлэх 3 14,741
Боловсролыг дэмжих 10 40,000
Нийт 13 54,741

Клубын онцлог: Эрүүл мэнд, Боловсрол, Бизнесийн салбарын мэргэжилтнүүдээр гишүүнчлэл бүрдүүлсэн клуб юм.


Клубын хурал: 7 хоног бүрийн Пүрэв гариг

Холбоо барих:

  • И-мэйл хаяг: [email protected]
  • Вэбсайт / FB хуудасны хаяг: RACYA3450
  • Утасны дугаар: 976-88724498

Галерей