“Амьдралын төлөө аян” Олон улсын Ротари клубүүдийн хамгийн шилдэг төслөөр шалгарч“Service Above Self” хэмээх дээд шагналыг нь хүртсэн
Би багадаа “Хүслийг биелүүлэгч чандмань эрдэнэ” гэдэг үлгэр өгүүллэг уншиж байснаа маш тод санаж байна.
2020.12.17 Цас ороод хоножээ. Гэхдээ нэвсийсэн энэ их цасан дээр хүний мөр ховорхон. Тэнгэр бүүдгэр, гудамж эль хуль, нам гүмхэн. “Юу юугүй он гарах нь гээд л өдийд ёстой пижигнэж байдаг сан” гэж бодох зуур “Улсын онцгой комиссоос анхааруулж байна” гэж цагаан хоолойгоор зарлах нь элдэв бодлыг сарниана.