“ХҮҮХДИЙН ЗҮРХ” ТӨСӨЛ

“ХҮҮХДИЙН ЗҮРХ” ТӨСӨЛ

УншсанRead 20
ТүгээхShare공유하기

Хэрэгжүүлэгч: Туул Ротари Клуб

2004-2014 онд хэрэгжүүлсэн “Хүүхдийн Зүрх” төсөл нь Туул Ротари клубийн төдийгүй Монгол улс дахь Ротари хөдөлгөөний нэрийн хуудас болсон ажил байсан. 

Солонгосын Ротари клубүүдтэй хамтран 10 жилийн турш хэрэгжүүлсэн уг төслийн үр дүнд зүрхний төрөлхийн эмгэгтэй 300 гаруй хүүхэд Өмнөд Солонгос улсад Ротари Сангийн төслийн санхүүжилттэйгээр зүрхний мэс заслын эмчилгээнд хамрагддаж эрүүл энх амьдралтай нь золгуулж чадсан гайхамшигтай төсөл. 

Төслийн гол үр дүн нь ийм төрлийн мэс заслыг Монгол Улсдаа өөрсдөө гардан хийх мэргэжлийн ур чадвар, нөү хау- туршлагыг нутагшуулахад томоохон хувь нэмэр оруулсан алхам болж, мэргэшсэн эмч нарын баг өнөөдөр эх орондоо хагалгаа, болон түүний дараах эмчилгээ сувилгааг хийж эхэлсэн явдал юм. 

Монголд эмчлэгдэх боломжгүй, зүрхний төрөлхийн хавсарсан гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэх хүмүүнлэгийн энэ сайхан төслийг Солонгос Улсын эмнэлгүүдэд зүрхний нээлттэй мэс заслын эмчилгээнд хамруулж  энэ хугацаанд нийт 16 монгол эмч хүүхдүүдээ хариуцан тус улсын зүрхний мэс заслын шилдэг эмнэлгүүдэд сургалтад хамрагдсан ба ЭХЭМҮТ-ийг түргэний тэрэг, нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах ажлууд хийгдсэн байна.

2014-2019 оны хооронд "Хүүхдийн Зүрх" төслийн хоёр дахь хэсэг хэрэгжиж, Монголд зүрхний мэс заслын чадавхыг сайжруулах чиглэлд Солонгос эмч нарын баг Монголд ирж клиникийн 3-р эмнэлэгт эмч нартай хамтран нийт 120 хүүхдэд амьдрал бэлэглэх зүрхний нээлттэй мэс заслыг амжилттай хийсэн байна.