Хэрэгжүүлэгч: Нийслэл Ротари Клуб
ОУР-ын 2016-17, 2017-2018, 2018-2020 жилүүдэд ОУР сангийн Глобал Грант (GG-1527599), (GG1978569) төслүүдээрээ ураг, нярайн тандалтын хоёр төрлийн тестийг Эрүүл мэндийн байгууллагын албан ёсны шинжилгээний системд нэвтрүүлэх, мөн “Ураг ба Нярайн тандалт шинжилгээг үндэсний түвшинд хөгжүүлэх нь” төслүүдийг амжилттай хэрэгжүүлж шинээр төрсөн 6000 гаруй хүүхдийг урьдчилан сэргийлж тестийн аргаар тандал үзлэгт хамруулж эрсдэл бүхий нярай хүүхдүүдийг нас баралт болон хөгжлийн бэрхшээлтэй төрөхөөс урьдчилан сэргийлж чадсан байна.
Төслийн үр дүнд энэ төрлийн шинжилгээ явуулах эмч нарын багийн чадамжийг бэхжүүлсэн байна.
2025 онд энэхүү төслийг үргэлжлүүлэхэд Япон улсын Ротари клуб хамтран ажиллах саналаа ирүүлсэн байна.