"ГЕПАТИТГҮЙ МОНГОЛ" ТӨСӨЛ

"ГЕПАТИТГҮЙ МОНГОЛ" ТӨСӨЛ

Уншсан既読Read 38
ТүгээхShare共有する공유하기

Хэрэгжүүлэгч: Улаанбаатар Ротари клуб

"ГЕПАТИТГҮЙ МОНГОЛ" төслийг 2017 оноос эхлэн орон нутагт, алслагдсан аймаг сумдын ялангуяа нийгмийн даатгалд хамрагдаагүй  иргэдэд чиглэж,  вируст гепатит болон элэгний хорт хавдрыг эрт илрүүлэг үзлэг- шинжилгээнд оруулж, дараагийн шатны эмчилгээнд хамруулах зорилготой анх хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол улсад вируст гепатит болон элэгний хатуурал гэх мэт элэгний олон төрлийн өвчнүүдийг хожуу оношлосноос элэгний хорт хавдар өндөр үзүүлэлттэй болж эмчлэгдэх боломжоо алдсаар байдаг.

Элэгний өвчтэй иргэдийг эрт илрүүлж, өвчний даамжралаас урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулахын зэрэгцээ энэ төрлийн төслийн шилдэг загварыг бий болгохыг зорьсоноор үр дүнд нь 2017-2024 оны хугацаанд Төв, Сүхбаатар, Дорнод аймгуудын 13 000 иргэнд гепатит В, С болон элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх оношлогоо хийгдэж, дараагийн шатны эмчилгээнд нь бүрэн хамруулж чадсан нь амжилт юм.

"ГЕПАТИТГҮЙ МОНГОЛ" төсөл нь гепатит С-ийн халдварыг аймаг, орон нутгийн түвшинд  хязгаарлах болон устгах бүрэн боломжтой гэдгийг харуулсан.

Энэхүү загвар нь ДЭМБ-ын гепатитийг устгах бодлогод хувь нэмэр оруулж, 2030 он гэхэд вируст гепатитийг устгах дэлхий дахины зорилтыг дэмжиж байна. Төслийн загварыг Монгол улс болон бусад улс орнуудад өргөжүүлэх боломжтой гэж хардаг.

ОУР-н 2019-2020 оны Ротарийн жилийн эрүүл мэндийн сайн төслийн жагсаалтанд тавигдсан үлгэр жишээ төсөл болж нэрлэгдсэн байна.