Хэрэгжүүлэгч: Монголын Ротари Клубүүд
2005 оны 5-р сарын 1 ны өдөр эхэлсэн энэхүү төслийн анхны зорилго нь Хятад болон Монголын говиос Солонгосын хойг рүү нүүх элсний нүүдлийг багасгах зорилготой байсан юм. Олон Улсын Ротарийн 100 жилийг угтаж хэрэгжүүлэхээр эхлүүлсэн энэхүү төсөл нь тус бүр нь 3 жилийн хугацаанд 5 тусдаа ажил болон задарч, бүгдийг хэрэгжүүлж дуусахад 8 жил зарцуулсан билээ. Нийт 220 га гаруй газар нутагт нэг сая ам.долларын хөрөнгө оруулж 10.000 гаруй мод тариалсан томоохон төсөл болсон байна.
Төслийн явцад өөр нэг зорилго урган гарсан нь Монгол дахь цөлжилттэй тэмцэх явдал байсан юм. Тэндээс хамгаалалтын ойн зурвас тарьж, арчлан тордох, мод үржүүлгийн газар байгуулах зэрэг ажлуудыг зэрэгцэн хэрэгжүүлэхээр болсон юм.
Энэхүү бидний төслөөс улбаалан Монгол улсын Засгийн газар хүн болон ан амьтанд ээлтэй байгаль орчныг цогцлооход чиглэсэн, урт хугацааны үндэсний бодлого боловсруулж, бодлогын хүрээнд санаачилсан “Ногоон хэрэм” үндэсний төсөл нь 3 үе шат бүхий (2005-2015, 2015-2025, 2025-2035) хөтөлбөр болон өргөжин хэрэгжиж эхэлсэнд баяртай байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 10-р сарын 4 ны өдөр Тэрбум Мод Үндэсний хөдөлгөөн өрнүүлэх тухай зарлигаа гаргасан байна.