Олон Улсын Ротарийн 3450 дүүргийн захирагч Найжель Логийн Монгол дахь айлчлал

Олон Улсын Ротарийн 3450 дүүргийн захирагч Найжель Логийн Монгол дахь айлчлал

УншсанRead 17
ТүгээхShare공유하기

Олон Улсын Ротарийн 3450 дүүргийн захирагч Найжель Ло 2024 оны 8-р сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрээр Хонконгийн 14 клубийн ерөнхийлөгчөөс бүрдсэн 39 төлөөлөгчтэй багийн хамт Монголын 22 Ротари клубийн үйл ажиллагаатай танилцаж, Ротаракт болон Интеракт клубийн гишүүдтэй уулзав. Тэрээр Монголын клубүүдийн хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн төслүүдийг дэмжих, хамтран ажиллах боломжийг судалж, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарлаа хандуулсан юм. Мөн соёлын солилцооны хүрээнд Монголын уламжлалт соёл, ахуйтай танилцаж, орон нутгийн иргэдтэй дотно харилцаа тогтоох боломжийг олж авсан нь айлчлалыг илүү утга учиртай болгожээ.