Сонгогдсон Ерөнхийлөгч нарын Сургалт

Сонгогдсон Ерөнхийлөгч нарын Сургалт

УншсанRead 20
ТүгээхShare공유하기

2025–2026 оны Сонгогдсон Ерөнхийлөгч нарын сургалт, семинар 2025 оны 4-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн.

Тус арга хэмжээнд нийт 22 Ротари болон 7 Ротаракт клубийн Сонгогдсон Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, мөн Бүсийн Удирдах зөвлөлийн хороодын нийт 60 орчим Ротари, Ротарактын төлөөлөл идэвхтэй оролцов.

Энэхүү сургалт нь клубын Ерөнхийлөгчийн үүрэг, хариуцлагатай холбоотой өргөн хүрээний сэдвүүдийг хамарч, бусад клубын Ерөнхийлөгч нартай харилцан туршлага солилцох, суралцах боломжийг олголоо. Мөн ирэх Ротари жилд клубын удирдлага болон бүсийн хороод гишүүнчлэл, санхүүжилт зэрэг чухал сэдвүүдэд анхаарч, төлөвлөгөөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх агуулгатайгаар зохион байгуулагдав.

2025–2026 оны Клубын Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Бүсийн хороодын дарга нарт энэхүү сургалт, семинарт идэвхтэй оролцсонд талархал илэрлийлье!