2024-2025 оны Ротарийн жилийн Цусны өдөрлөг 2025 оны 4-р сарын 12-ны өдөр Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв дээр амжилттай зохион байгуулагдсан.
Олон Улсын Ротари Байгууллага нь бүх түвшиндээ сайн дурын үндсэн дээр цусаа хандивлаж амьдрал бэлэглэх зарчмын дор цусны донорын үйл ажиллагаанд нэгдэн оролцдог уламжлалтай бөгөөд энэ жил Ротаричуудын зүгээс цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд туслах, хүмүүнлэгийн үйлст олон нийтийг уриалах, цус хандивлах үйлсийг сурталчлах, дэмжих зорилготойгоор энэхүү өдөрлөгт оролцлоо.
Амьдрал бэлэглэх аянд нэгдэж цусаа хандивласан нийт Ротаричууд болон үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан ЦССҮТ-н удирдлага, болон алба хаагчдад талархал илэрхийлье.