END POLIO алхалт

END POLIO алхалт

УншсанRead 17
ТүгээхShare공유하기

ХАЛДВАРТ САА ӨВЧНИЙГ УСТГАХ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ РОТАРИЧУУД БИД УЛАМЖЛАЛТ АЛХАЛТАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Халдвар саа өвчнийг устгах нь ротаричууд бидний даян дэлхийн өмнө өгсөн амлалт, эрхэм зорилгын нэг билээ. Нэгэн цагт хүн төрөлхтнийг оршихуйд заналхийлж байсан цэцэг өвчнийг дарж чадсанчлан халдвар саа өвчнийг бүрэн устгах нь боломжтой бөгөөд бодит үр дүнд хүрэх ажил юм. Ротаричууд бидний тусламжтай халдварт саа өвчний тохиолдолд 1988 оноос хойш 99.9%-иар буурч, өдгөө афганистан, пакистан орнуудад цөөн тоогоор тохиолдож байна. 

Халдварт саа өвчнийг устгах дэлхийн өдөр жил бүрийн 10 дугаар сарын 24-ний өдөр болдог ба Монголын Ротаричууд 2024 оны 10-гаар сарын 05-ны Бямба гаригт End Polio алхалт зохион байгуулсан юм. Халдвар саа өвчнийг устгах эрхэм зорилгын төлөө сэтгэл зүрхээ нэгдэн хамтдаа мэдээллээ хуваалцан бусдад түгээнгээ нэгэн өдрийг бүтээлчээр өнгөрүүлсэн нийт ротари, ротаракт, интерактууд болон бусад анд нөхөд, алхалтын амжилттай зохион байгуулсан Тэнгэр ротари клубынхандаа баярлалаа!