Монголын Ротари клубуудын Спорт өдөрлөг

Монголын Ротари клубуудын Спорт өдөрлөг

УншсанRead 19
ТүгээхShare공유하기

2024 оны 10-р сарын 27-ны өдөр Монголын Ротари клубуудын уламжлалт Спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Улаанбаатар болон орон нутгийн клубуудын гишүүд өргөнөөр оролцож, багийн болон хувь хүний төрлүүдээр авхаалж самбаа, эв нэгдлээ сорин өрсөлдсөн юм. Энэхүү өдөрлөг нь Ротаричуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг уламжлалт арга хэмжээ юм. Энэ жилийн тэмцээнд оролцогч клубууд гар бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт зэрэг спортын төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан бөгөөд оролцогчидын идэвх, урам зориг өндөр байлаа. Тус өдөрлөг нь Ротаричуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх чухал үйл явдал болж өнгөрлөө.